Тулгар төрийн 2,234, Их монгол улсын 819, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104 жилийн ойг тохиолдуулан Хүнсний үйлдвэрлэлийн салбарт олон жил тууштай ажиллаж, үндэсний үйлдвэрлэлийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсныг үнэлж “Газар Шим Үйлдвэр” ХК-ийн гүйцэтгэх захирал, үүсгэн байгуулагч Цээпэлийн Ганбат-д Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар "Гавъяат эдийн засагч" цол гардуулав.
Ц.Ганбат нь ХБНГУ-н Берлин хотын Эдийн засгийн дээд сургуулийг Эдийн засагч мэргэжлээр төгссөн. 1992-1995 онд АЗ ББХК -ийн захирал, 1995-1996 онд НИК ХК Зах зээл борлуулалтын газрын дарга, 1996-1999 онд Глобал Инвест ХХК-ийн Дэд захирлаар тус тус ажиллаж байсан ба 1999 онд ГБТ Трейдинг ХХК-ийг үүсгэн байгуулж одоог хүртэл Гүйцэтгэх захирлаар ажиллаж байна.
Тэрбээр хүнсний салбарт 20 гаруй жил ажиллах хугацаандаа салбарын хөгжлийг манлайлан чиглүүлж, чанар стандартад нийцсэн, хэрэглэгчдийн итгэлийг хүлээсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд үнэнч тууштай зүтгэсээр ирсэн. Түүний удирдлага дор “Газар шим” үйлдвэр ХК нь үндэсний брэнд болон хөгжиж, үндэсний үйлдвэрлэлийг дэмжих бодлого, эдийн засгийн бодит өсөлтөд үнэтэй хувь нэмэр оруулсан шилдэг манлайлагчдын нэг юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!