Монголын анхны 4К хүлээн авагч төхөөрөмжийг ДДЭШ худалдаалж эхэллээ
Монголын Харилцаа холбооны салбарын тэргүүлэх компаниудын нэг ДДЭШ Монголд анх удаа 4K дамжуулалтыг хийх техник, технологийн нөхцөлийг бүрэн хангаж, анхны 4K суваг, 4K хүлээн авагч төхөөрөмжийг хэрэглээнд нэвтрүүллээ.
Тус компани хэрэглэгчдийнхээ хүсэлтээр “Төхөөрөмж шинэчлэх аян”-ыг амжилттай явуулж буй. Үүнийхээ хүрээнд хэрэглэгчдэдээ барьж байгаа дараагийн нэгэн бэлэг нь 4K дэвшилтэт 3.0 төхөөрөмж аж.
4K дүрс гэдэг нь илүү тод, нарийвчилсан, нягтрал өндөртэй дүрсийг илэрхийлдэг. 4K нь 3840 x 2160 пикселийн нягтралыг илтгэдэг ба энэ нь Full HD (1920 x 1080 пиксел) дүрсийн нягтралаас дөрөв дахин их юм. 4K-г чанарын алдагдалгүйгээр хэрэглэгчдэд хүргэхэд гурван талын оролцоо чухал байдаг аж.
Нэгт: Контент нийлүүлж буй телевизийн дүрс 4К байх. Хамгийн эхний алхам буюу тус контент нь 4К камераар нягтшил өндөртэйгөөр бичигдсэн байх шаардлагатай. Одоогоор Монголын ихэнх телевизүүд HD форматаар хүргэдэг бөгөөд 4К өргөн нэвтрүүлгийн суваг байдаггүй. Иймд тус компани “DDISH 4K” шинэ сувгийг гарган хүргэж байгаа юм байна. Цаашид, Спортын телевизүүдээс эхлээд 4K формат руу шилжих хандлагатай байгаа аж.
Хоёрт: Дамжуулагч компани телевизийн дүрсийг чанарын ямар ч алдагдалгүйгээр хэрэглэгчдэд хүргэх. ДДЭШ компанийн онцлог бол сансрын хиймэл дагуул руу дохио илгээж монгол орны хаана ч хэрэглэгчдэд хүргэдэг. Хиймэл дагуулаар дамжуулалтыг хийхийн давуу тал бол мэдээж ямар нэг сүлжээний ачаалал бусад шалтгаанаас үүдэн дохио, чанар унах эрсдэл бусад технологитой харьцуулахад хамгийн бага. Өөрөөр хэлбэл 4K дамжуулалтыг чанарын өндөр түвшинд хүргэхэд хамгийн боломжтой.
Гуравт: Хэрэглэгчид тэрхүү дохио, дамжуулалтыг унагаахгүйгээр хүлээн авах. Иймд 4K хүлээн авагч төхөөрөмж, 4К зурагттай байж дамжуулалтыг чанарын алдагдалгүй хүлээн авч үзэх юм.
Монголд анх удаа худалдаалагдаж байгаа тус 4K төхөөрөмжийн үндсэн үнэ нь 400,000₮ бөгөөд хямдруулж авах, багцын гэрээ хийх, хуваан төлөх зэрэг төлбөрийн олон нөхцөлүүдийг санал болгож байгаа аж. Мөн худалдан авсан хэрэглэгч бүрдээ 180,000₮ хүртэлх буцаан олголтыг өгнө.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

