2026 онд Австралид болох хөлбөмбөгийн эмэгтэйчүүдийн Азийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ААШТ)-ий урьдчилсан шат өндөрлөх дөхөж байна.
Монголын эмэгтэй шигшээ баг "B" хэсэгт Энэтхэг, Тайланд, Ирак, Зүүн Тиморын шигшээ багтай өрсөлдөж буй.
Өчигдөр Тайландтай хэсгийн гурав дахь тоглолтоо хийж, 0:11-ээр дийлдлээ. Ингэснээр Энэтхэг, Тайландын хооронд болох хэсгийн сүүлийн тоглолт энэ хэсгийн тэргүүн багийг тодорхойлох нь.
Энэтхэгчүүд Монголын шигшээ багийг 13:0, Зүүн Тиморыг 4:0, Иракийг 5:0-ээр буулган авсан бол Тайланд Зүүн Тиморыг 4:0, Иракийг 7:0, Монголын багийг 11:0-ээр ялснаар ижил есөн оноотой, бөмбөгний зөрүү адил +22 болоод байна.
Долдугаар сарын 5-нд хэсгийн сүүлийн тоглолт болно. Хэрвээ үндсэн цагт тоглолт тэнцээгээр өндөрлөвөл торгуулийн цохилтоор ялагчийг тодруулах юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!