2026 онд Австралид болох хөлбөмбөгийн эмэгтэйчүүдийн Азийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ААШТ)-ий урьдчилсан шат өнгөрсөн Даваа гарагт эхэлсэн билээ.
Энэ тэмцээнд оролцож буй Монголын эмэгтэй шигшээ баг өнөөдөр хоёр дахь тоглолтоо Иракийн эсрэг хийсэн юм.
Тоглолтын долоо дахь минутад булангаас өгсөн дамжуулалтыг 16 настай Б.Мөнхзул эсрэг багийн хаалганд оруулснаар гоолын салхийг хагалсан. Гэвч ердөө хоёр минутын дараа тоог тэнцүүлж, улмаар 18 дахь минутад Тбарек Альгазави хоёр дахь гоолыг оруулав.
Үүнээс зургаан минутын дараа Ө.Бадамхатан тооны харьцааг тэнцүүлсэн.
Харамсалтай нь Иракийн шигшээ баг нэмж хоёр гоол оруулснаар 2:4-өөр эхний хагас өндөрлөсөн. Хоёрдугаар хагасын 46 дахь минутад Нур Аль Жавахири энэ тоглолтын сүүлийн цэгийг хатгаснаар Иракийн эмэгтэй шигшээ баг түүхэндээ анх удаа ялалт байгуулав.
2010 онд албан ёсны анхны тоглолтоо хийж байсан иракчууд 16 дараалан хожигдоод байсан бол энэ тэмцээнээр Зүүн Тиморын багтай 0:0-ээр тэнцэж эхний оноогоо, Монголын багийг 2:5-аар буулган авч, анхны хожлоо авч буй юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!