Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/07/02-НД НИЙТЛЭГДСЭН

Үндэсний их баяр наадмын тасалбарыг өнөөдөр 07:00 цагт худалдаалж эхэлсэн ч дуусжээ

Д.Янжиндулам, ikon.mn
2025 оны 7 сарын 2
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

08:48 2025/07/02

Үндэсний их баяр наадмын нээлт, хаалт буюу долоодугаар сарын 11, 12-ны өдрийн тасалбарыг өнөөдөр 07:00 цагт www.enaadam.mn сайтаар худалдаалж эхэлсэн ч 08:02 цагийн байдлаар дууссан харагдаж байна.

Харин нээлтийн давтан тоглолт буюу оройн тоглолтын тасалбарыг www.ticket.mn сайтаар захиалах боломжтой байна.

08:15 2025/07/02

Үндэсний их баяр наадмын нээлт, хаалт буюу долоодугаар сарын 11, 12-ны өдрийн тасалбар суудлаасаа хамаарч 100,000, 130,000, 150,000 төгрөгийн үнэтэй байна.

Тасалбарыг өнөөдөр буюу долоодугаар сарын 2-ноос www.enaadam.mn сайтаар борлуулж эхэллээ.

Харин нээлтийн давтан тоглолт буюу оройн тоглолтын тасалбарын үнэ 80,000 төгрөг байх бөгөөд www.ticket.mn сайтаар борлуулах юм.

Нээлт, хаалт буюу долоодугаар сарын 11, 12-ны өдрийн тасалбарыг www.enaadam.mn сайтаар захиалах заавар:

  • Үндэсний их баяр наадмын тасалбар захиалга долоодугаар сарын 2-ны 07:00 цагаас eNaadam.mn сайт дээр эхэлнэ. Иймд тасалбар борлуулагдаж эхлэхээс өмнө бүртгэл үүсгэсэн байх шаардлагатай.
  • Хэрэглэгч өөрийн утасны дугаараар бүртгэл үүсгэнэ. Мөн өнгөрсөн жил бүртгэл үүсгэсэн хэрэглэгчдийн мэдээлэл eNaadam.mn сайтад хадгалагдсан.
  • Нэг хүн хоёр тасалбар захиалах боломжтой.
  • Захиалах суудлаа сонгож сагсандаа хийсэн бол 1 цагийн дотор төлбөрөө төлж баталгаажуулах ёстой бөгөөд 1 цаг өнгөрвөл захиалга автоматаар цуцлагдах болно. (Дээрх тохиолдолд та захиалгыг дахин эхнээс нь эхлүүлэх боломжтой ч таны өмнө захиалах гэж байсан суудлыг тухайн суудал идэвхтэй болмогц өөр хүн захиалан авах боломжтой болохыг анхаарна уу.)
  • Захиалсан тасалбараа өөрт ойр байрлах “Монгол шуудан” ХК-ийн салбар болон гэртээ хүргүүлэн авах боломжтой.
  • Төлбөр төлөх боломжуудыг аль болох хамгийн төвөггүй байлгахаар Qpay, Social Pay төлбөрийн хэрэгслүүдийг байршуулсан.

Нээлтийн давтан тоглолт буюу оройн тоглолтын тасалбарыг www.ticket.mn сайтаар захиалах заавар:

  • Хэрэглэгч өөрийн утасны дугаар, цахим шуудангийн хаягаараа бүртгэлээ үүсгэн, суудлаа сонгоно.
  • Нэг хүн хэдэн ч тооны тасалбар захиалах боломжтой.
  • Бүртгүүлсэн утасны дугаар, цахим шууданд тань QR код очно.
  • Тухайн QR кодыг Төв цэнгэлдэх хүрээлэнгийн G18 хаалгаар уншуулан, нэвтэрнэ. 

 

Эх сурвалж: НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

08:48 2025/07/02

Үндэсний их баяр наадмын нээлт, хаалт буюу долоодугаар сарын 11, 12-ны өдрийн тасалбарыг өнөөдөр 07:00 цагт www.enaadam.mn сайтаар худалдаалж эхэлсэн ч 08:02 цагийн байдлаар дууссан харагдаж байна.

Харин нээлтийн давтан тоглолт буюу оройн тоглолтын тасалбарыг www.ticket.mn сайтаар захиалах боломжтой байна.