Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын ажил эхлэх цагийг 07:00-16:00 болгоод буй.
Уг өөрчлөлттэй холбоотойгоор маргаашаас/2025.07.01/ эхлэн Х:18 Тэнгэр плаза-Багахангай эцсийн зогсоол чиглэлийн өглөөний эх авалтын цагийг 07:00 цаг болгон урагшлуулахаар болжээ. Тодруулбал Багахангай дүүргээс нийслэл рүү нийтийн тээврийн автобус 07:00 цагт хөдлөх юм байна. Өмнө нь тус дүүргээс автобус 08:00 цагт явдаг байв.
АВТОБУСНЫ ЧИГЛЭЛ
ЧИГЛЭЛ: Х:18 Улаанбаатар /Тэнгэр плаза/-Багахангай эцсийн зогсоол
ЗОГСООЛ:- Баянзүрх шалган нэвтрүүлэх товчоо, Оргил- Налайх, 86-р үйлдвэр, Багахангай дүүргийн 2-р хорооны зогсоол/
ЦАГИЙН ХУВААРЬ:
Уг чиглэлд нийтийн тээврийн автобус гурван удаа явах бөгөөд том хүн 8,000, хүүхэд 4,000 төгрөгөөр зорчино.
Энэ оны дөрөвдүгээр сараас Улаанбаатар-Багахангай дүүрэг хооронд нийтийн тээврийн автобус явж эхэлсэн юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!