Уншиж байна ...
Зураг
Зураг

Израиль улс “хууль бус түрэмгийлэл”-ээ зогсоовол гал зогсооход бэлэн байгаагаа Иран улс мэдэгдлээ

Т.Давааням, ikon.mn
2025 оны 6 сарын 24
iKon.MN
Зураг зураг

Израиль улс “хууль бус түрэмгийлэл”-ээ зогсоовол Тегеран гал зогсооход бэлэн байгааг Ираны гадаад хэргийн сайд Аббас Арагчи дөнгөж сая мэдэгджээ.

Тэрбээр галаа зогсоож эхлэх боломжит хугацааг орон нутгийн цагаар өглөөний 04:00 цаг гэж мэдэгдсэн байна.

Ираны эрх баригчдын энэ мэдэгдэл АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын хийсэн мэдэгдлээс хойш хэдхэн цагийн дараа гарч байна.

Трамп мэдэгдэлдээ Израиль, Иран улсууд мөргөлдөөнөө бүрмөсөн зогсоохоор тохиролцоод байгаа талаар дуулгасан юм.

Гэхдээ дайтагч талуудын аль аль нь ийм тохиролцооны талаар огт дурдахгүй байгаа.

Өнгөрсөн шөнө Иран улс Катар дахь АНУ-ын цэргийн бааз руу пуужингууд харвасан нь Ням гарагт тус улсын цөмийн байгууламжуудад АНУ-ын явуулсан бөмбөгдөлтийн хариу арга хэмжээ байсан юм.

Трампын нэрлэсэнчлэн “12 өдрийн дайн”-ы турш Израилийн халдлагад 400 гаруй хүн, түүний дотор 13 хүүхэд алагдаж, 3,056 хүн шархадсан тухай Ираны тал сүүлийн байдлаар мэдээлсэн бол Израилийн тал Ираны халдлагад 24 хүн алагдсаныг мэдээлж байгаа.

 

Эх сурвалж: Aljazeera