Уншиж байна ...
Зураг
Зураг

Өнөөдөр Улаанбаатарт дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно

М.Батчимэг, ikon.mn
2025 оны 6 сарын 24
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Өнөөдөр Улаанбаатар хотод +31...+33 градус дулаан. Үүлшинэ. Дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. 

Хөрс хуурайшилт ихтэй байгаа үед ус ихтэй аадар бороо орвол хөрсний шингээх чадвар эрс багасдаг байна. Энэ нь гэнэтийн үер болох эрсдэлийг дагуулдаг аж. 

Түүнчлэн ойрын өдрүүдийн хэт халалт нь бага насны хүүхдүүд, өндөр настан болон даралт өндөртэй, зүрх судасны өвчтэй хүн, жирэмсэн эмэгтэйчүүдэд эрсдэлтэйг анхааруулаад байгаа билээ. Хэт халалтын үед авах арга хэмжээний ЗӨВЛӨМЖ