• 7 сарын 19, Бямба
Уншиж байна ...

Ойрын өдрүүдэд хэт халах тул тэжээвэр болон гудамжны эзэнгүй амьтдад ус өгч туслахыг уриаллаа

М.Батчимэг, ikon.mn
2025 оны 6 сарын 23
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Ойрын өдрүүдэд бүх нутгаар хэт халах тул дотор, гадаа байгаа амьтад болон гудамжны эзэнгүй амьтад ус өгч туслахыг Азтай савар ТББ-аас  уриалжээ. 

Хэт халуун үед, хүн амьтангүй халууны нөлөөнд автаж, наршиж, цангадаг тул гэрийн тэжээвэр амьтдаа ч гэсэн марталгүй нохойгоо хэт халуунд сүүдэргүй газар олон цагаар уяхгүй байж ус сайн өгөөрэй гэв. 

Өнөөдөр Улаанбаатар хотод +32...+34 градусын дулаан байна. Өчигдөр Дархан-Уул аймгийн Хонгор суманд +39 градус хүрч халжээ.