Монгол орны нийт нутгаар хуурайшил нэн их зэрэгтэй байгаа талаар Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ.
Зургаадугаар сар гарсаар хур тунадас бага орж, аагим халуун өдрүүд үргэлжилсээр байгаа нь хуурайшил ихсэх гол нөхцөлийг бүрдүүлж буй аж.
Иймд аялал зугаалга, агаар салхинд гарах зэргээр зорчихдоо чүдэнз, татсан гал, цог, нурмыг бүрэн унтрааж болзошгүй ой хээрийн түймрээс сэргийлэхийг анхаарууллаа.
Нийт нутгаар хуурайшлын зэрэг:
Өнөөдөр нийт нутгаар +22...+38 градус дулаан байгаагаас зүүн аймгуудын нутгаар хамгийн халуун буюу +32...+38 градус дулаан байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!