• 7 сарын 19, Бямба
Уншиж байна ...

"Х.Нямбаатарыг огцрохыг шаардаж энэ амралтын өдрүүдээр бүх тээврийн хэрэгслийг аваараа асааж эсэргүүцлээ илэрхийлэхийг уриалж байна"

М.Батчимэг, ikon.mn
2025 оны 6 сарын 23
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

“Нямбаатарыг огцруулъя, аваараа асаа хөдөлгөөн”-өөс өнөөдөр мэдээлэл хийлээ. 

Тус хөдөлгөөний зүгээс хотын дарга Х.Нямбаатарыг огцрохыг шаардаж энэ амралтын өдрүүдээр буюу зургаадугаар сары 28-29-ны өдрүүдэд замын хөдөлгөөнд оролцож байгаа бүх тээврийн хэрэгслийг аваараа асааж эсэргүүцлээ илэрхийлэхийг уриалж байгаа юм байна. Түүнчлэн хотын дарга яагаад огцрох ёстой талаар мэдээлэл хийж ажиллана гэв. 

Тус хөдөлгөөний гишүүд "Ажил хийж байгаа нэрээр Улаанбаатар хотод амьдарч байгаа иргэдийн амьдралаар тоглож байна. Брожур, эвдрэлгүй байгаа замыг хуулах нь нэн чухал ажил юм уу? 

Өмнө нь хотын даргыг огцруулах жагсаал хийхээр болсон ч дүүргээс зөвшөөрөл өгөөгүй. Сүхбаатарын талбай дээр зай завсаргүй үйл ажиллагаа болсон. Түүнчлэн эрүүгийн гэмт хэрэгтнүүд жагсаал цуглаан хийж буй залуучуудыг айлган сүрдүүлж байгаа тухай тагнуулын байгууллагад хандсан ч шалгахгүй байна" гэв.