ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/06/21-НД НИЙТЛЭГДСЭН
Өнөөдөр 22:00 цагаас тэмээтэй хөшөөний уулзвараас Оргил худалдааны төв хүртэлх замыг хааж, шугам сүлжээг шинэчилнэ
iKon.MN
Зайсангийн өргөн чөлөөний борооны ус зайлуулах шугам угсралтын ажлын хүрээнд Тэмээтэй хөшөөний уулзвараас Оргил худалдааны төвийн уулзвар хүртэлх авто замыг шөнийн цагаар хааж, борооны ус зайлуулах шугам татна.
- Зам хаах: зургаадугаар сарын 21-ний 22:00 цаг
- Зам нээх: зургаадугаар сарын 22-ны 06:00 цаг
Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу гэж НЗДТГ-аас мэдээлэв.
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
