Уншиж байна ...
Зураг
Зураг

Грекийн уулын цанын тамирчин Алехандро Яннис 2026 оны олимпын бамбарын буухиаг эхлүүлнэ

Э.Тэмүүлэн, iKon.mn
2025 оны 6 сарын 20
IKON.MN
Зураг зураг

2026 оны өвлийн олимп Италийн Милан - Кортина д'Ампеццо-д болно. Тодруулбал ирэх жилийн хоёрдугаар сарын 6-наас 22-ныг дуустал цагаан олимпын наадамд тамирчид өрсөлдөх юм.

Тэгвэл Грекийн Үндэсний Олимпын Хороо (ҮОХ)-ноос олимпын бамбарын буухиаг эхлүүлэх тамирчнаа тодруулжээ.

Олимпын бамбарын буухиа Грекийн Афин хотоос эхэлдэг уламжлалтай. Үүний дагуу тус улсын ҮОХ тамирчнаа сонгосон юм.

Гүйцэтгэх зөвлөлийн гишүүдийн 100 хувийн саналаар уулын цаначин Алехандро Яннис энэ хүндтэй үүргийг хүлээн авлаа. Тэрбээр 2023 онд уулын цанын Слалом төрөлд дэлхийн дэвжээнээс мөнгөн медаль хүртэж байсан юм.

Олимпын наадмын бамбарын буухиаг эхлүүлэх ёслол ирэх арваннэгдүгээр сарын 26-нд Грекийн Афин хотод болно. Улмаар Грекийн нутгаар ес хоног аялаад арванхоёрдугаар сарын 4-ний өдөр олимп зохион байгуулагч Италийн талд хүлээлгэж өгөх юм.

Өдгөө 30 настай А.Яннисын хувьд АНУ, Грекийн хос иргэншилтэй. Түүний ээж нь грек гаралтай америкийн иргэн аж.

Харин аав нь цанын баазад ажилладаг байсан нь А.Яннисыг тамирчин болоход чухал нөлөө үзүүлжээ. 

 

Эх сурвалж: Inside The Games