Австралийн зүүн өмнөд нутагт ер бусын халуун болж байна. Зарим газар агаарын температур Цельсийн +40 градусыг давж байгаа аж.
Хэт халууны улмаас ойн түймэр дэгдэх вий хэмээн эрх баригчид ихээхэн болгоомжилж байна. Викториа мужид гэхэд л шатам халууны улмаас 250 орчим түймрийн голомт идэвхжиж эхэлжээ.
Энэ өдрүүдэд Мельбурн хотод болж буй теннисийн Австралийн нээлттэй тэмцээний эхний тойргийн тоглолт дээр Канадын тамирчин Фрэнк Данцевич наранд цохиулан ухаан алдаж унажээ.
Австралийн гал түймрийн эсрэг аюулгүй байдлын албаны тэргүүн Юэн Фергюсон “Ербусын халуун цаг агаар ойрын гурав хоногт арилахгүй нь харагдаж байна. Тиймээс гал түймрийн нэг жаал тэмцээний үеэр ухаан алдан унаж, Хятадын теннисч Фэн Шуйн дотор муухайрсан тул тоглолтыг түр завсарлуулж байв.
Хэт халууны улмаас Австралийн нээлттэй тэмцээнийг цуцлах, Хэт халууны улмаас Австралийн нээлттэй тэмцээнийг цуцлах, хойшлуулах яриа гарсан ч тэмцээнийг зохион байгуулагчид энэ мэдээллийг няцаажээ. 2013 онд Ногоон тив хэт халууны улмаас гарсан олон зуун ойн түймэрт нэрвэгдэж ихээхэн хохирол амссан юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!