Оросоор "амьсгалах" тавдугаар сар

Б.Бадамгарав, IKon.mn
2025 оны 5 сарын 2
iKon.MN
Зураг зураг

Уран гулгалтын олимп, дэлхийн медальтнууд, "Большой театр"-ын балетын гоцлол бүжигчид, уран нислэгийн үзүүлбэрийн баг гээд энэ сард хойд хөршөөс манай улсад ирэх зочин их байх нь.

Хамгийн эхэнд алдарт "Большой театр"-ын гоцлол бүжигчид хүрэлцэн ирж, Дуурь Бүжгийн Эрдмийн Театр(ДБЭТ)-ын тайзнаа "Жизель" балетын гол дүрүүдэд тоглоно. Уг тоглолт тавдугаар сарын 10, 11-нд 17:00 цагт болох товтой байна. 

Мөн  "Зимний сон", "Иногда" зэрэг дуугаараа алдаршсан дуучин Алсу тавдугаар сарын 17, 18-нд Улаанбаатарт тоглолтоо хийнэ. Тэрбээр 23 жилийн өмнө анх удаа Улаанбаатарт ирж, монголчуудад уран бүтээлээ сонордуулж байлаа.

Уран гулгалтын олимп, дэлхийн медальтай ОХУ-ын тамирчид энэ сарын 24, 25-нд Степпэ Аренад үзүүлбэрээ толилуулна. Энэ өдрүүдэд Евгения Медведева, Алексей Ягудин, Никита Кацалапов, Виктория Синицина зэрэг уран гулгагчид монгол уран бүтээлчидтэй хамтарсан үзүүлбэрүүдээ үзүүлэх юм.

Монгол Улсад Нисэх хүчин үүсэж хөгжсөний 100 жилийн ой энэ 2025 оны тавдугаар сарын 25-ны өдөр тохиож буй. Энэхүү түүхэн ойг тохиолдуулан ОХУ-ын уран нислэгийн үзүүлбэрийн “Стрижи” баг МиГ-29 загварын сөнөөгч онгоцоор үзүүлбэрээ толилуулахаар болсныг Батлан Хамгаалах Яам мэдээлсэн байна. Агаарын үзүүлбэр Буянт-Ухаа нисэх буудалд энэ сарын 25-ны 09:00 цагт эхэлнэ. 

Дээрх хуваариудаас харвал тавдугаар сард энэ долоо хоногийг эс тооцвол амралтын өдөр бүр ОХУ-ын уран бүтээлчдийн тоглолт, үзүүлбэртэй байх нь.

Мөн Монгол Улсад Хунт Нуур бүжгэн жүжиг анх тоглогдсоны 50 жилийн ойд зориулан Оросын эзэн хааны балетын театр анх удаа бүрэн бүрэлдэхүүнээрээ ДБЭТ-ын тайзнаа хоёр өдөр тоглохоор төлөвлөсөн байна. Уг тоглолт есдүгээр сарын 13, 14-нд 18:00 цагт болно хэмээн товлогджээ.
Энэ мэдээнд өгөх таны хариулал?
116
Зураг
ТЭНЭГЛЭЛ
33
Зураг
ЗӨВ, ГОЁ
6
Зураг
БУРУУ
2
Зураг
ХАХА
2
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
157 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг