Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/04/28-НД НИЙТЛЭГДСЭН

Богдхан уул руу өнөөдөр, маргааш гарахгүй байхыг ЗӨВЛӨВ

П.Зоригт, IKON.MN
2025 оны 4 сарын 28
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Энэ сарын 28, 29-ний өдрүүдэд Богдхан уул руу гарахгүй байхыг Байгаль Орчин, Уур Амьсгалын Өөрчлөлтийн Яам (БОУАӨЯ)-наас мэдээллээ. 

Тодруулбал өнөөдөр, маргааш нохой устгалын ажил хийх тул ийнхүү зөвлөжээ. 

Тэжээвэр нохойгоо байнгын хараа хяналтдаа байлгаж, бусдад гэм хор учруулахаас урьдчилан сэргийлэх үүрэгтэй тул хуульд заасан хугацаанаас бусад тохиолдолд байнга уяатай байлгахад анхаарч хамтран ажиллахыг сануулав. 

Түүнчлэн “Мал, амьтны эрүүл мэндийн тухай" хуульд заасны дагуу нохойгоо уяагүй байлгаснаас гарах хариуцлагыг тухайн нохойн эзэн өөрөө хариуцахыг анхаарууллаа.