Дэлхийн банкны хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр хэрэгжиж буй Улаанбаатар хотын дулаан хангамжийн үр ашгийг нэмэгдүүлэх төслийн хүрээнд Баянгол дүүргийн нутаг дэвсгэр, "Нарлаг" худалдааны төвийн зүүн талаас 28-р сургуулийн баруун хойд тал хүртэл дулааны шугам шинээр татаж, Дулаан дамжуулах төвийг байгуулах ажил эхэлжээ.
"УБДС" ТӨХК-аас мэдээлснээр "Нарлаг" худалдааны төвийн зүүн талаас Бичил 6-р хороолол буюу 28-р сургуулийн баруун хойд тал хүртэл шинээр дулааны шугам татах, Улаанбаатар Дулаан Дамжуулах Төвийн /УДДТ/ барилгын ажил энэ сарын 14-нд эхэлсэн байна. 2Ф250/350 диаметр бүхий 500 метр урт шугамыг суурилуулах ажлыг “Хэмжил зүй” компани гүйцэтгэж байгаа бөгөөд есдүгээр сарын 15-нд дуусгах аж.
Уг шугамын ажил хийгдэж, ашиглалтад орсноор БГД-ийн 9, 11-р хороонд төлөвлөгдсөн Бичил-VII хороолол орчмын гэр хорооллын дахин төлөвлөлтийн орон сууцны дулааны хэрэглээг хангах техникийн боломж бүрдэх юм байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
1 СЭТГЭГДЭЛТЭЙ
|