Төв талбайн асарт зургаан өдөр үргэлжилсэн циркийн тоглолтыг 9,000 гаруй сурагч үзжээ

Д.Янжиндулам, ikon.mn
2025 оны 4 сарын 23
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

“Улаанбаатар хотын циркийн өдрүүд” Сүхбаатарын талбайн том асарт зургаан өдөр үргэлжилж, өндөрлөлөө.

Энэ үеэр Монако вант улсын “Монте Карло”, Францын “Дюмон”, БНХАУ-ын “Ухань, Учао” циркийн тэмцээнүүдийн тэргүүн, мөнгө, хүрэл шагналт, 230 гаруй уран бүтээлч 21 удаагийн тоглолтоор үзүүлбэрээ үнэ төлбөргүй толилуулсан юм.

Төв талбайд болсон уг тоглолтыг нийслэлийн есөн дүүргийн ерөнхий боловсролын 143 сургуулийн 372 бүлэг, 9,985 сурагч, 2,207 эцэг эх, асран хамгаалагч харгалзан дэмжигч, 1,227 багш нарт үзүүлжээ.

Нийслэлийн Соёл Урлагийн Газраас газраас ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад циркийн тоглолт үзүүлж, хамтран ажиллах саналыг боловсролын байгууллагад хүргүүлсэн байна. Энэ дагуу сурагч тэдний гэр бүл, багш нарыг нэгдсэн зохион байгуулалтаар цирк үзүүлсэн бололтой.

зураг
 

Төв талбайн асарт маргааш шатрын тэмцээн зохион байгуулагдана. 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
2
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
5 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Э [202.126.88.195] 2025/4/23
Энэ тоог яаж гаргасан юм. Билет тараасан юм уу??!!
0 | 0 Хариулах
Зочин [103.212.119.132] 2025/4/23
оросын циркийн тоглох өдрүүдтэй яагаад цаг хугацаа нь давхацсан им бэ тэр алс холоос ирсэн хүмүүстэй
0 | 1 Хариулах
Зочин [66.181.179.84] 2025/4/23
Яадгиймбэ..кк
0 | 0 Хариулах
Зочин [192.82.88.42] 2025/4/23
Циркээ авах юмсан бүдүүн лалраас
4 | 0 Хариулах
Зочин [66.181.182.50] 2025/4/23
Давгадорж гээд лаларт циркээ дээрэмдүүлсэн улны Монголчууд хохь нь ээ
3 | 0 Хариулах