Биеийн тамир, спортын улсын хорооны хурлын танхимд өнөөдөр "Биеийн тамир, спортын улсын үзлэг тооллого-2024"-ын тайланг тархаах хурал болов. Биеийн тамир, спортын улсын үзлэг тооллогыг хоёр дахь удаагаа зохион байгуулж буй юм. Өмнө нь 2007 онд улсын үзлэг тооллого хийж байжээ.
Тооллогыг 2024 оны есдүгээр сарын 15-наас 2024 оны арванхоёрдугаар сарын 10-ны өдрийн хугацаанд зохион байгуулахдаа спорт заал, спортын гадаа талбай, спортын клуб гэсэн үндсэн гурван бүлэгт ангилсан байна.
Үүгээр Монгол улсад нийт
Тооллогод хамрагдсан биеийн тамир, спортын клубийг үйл ажиллагааны чиглэлээр нь харахад 454 нь идэвхттэй дасгал хөдөлгөөн, спортоор хичээллүүлэх, 154 нь сургалт, дасгалжуулалт явуулдаг. Харин 256 нь дээрх хоёр чиглэлээр хоёулангаар нь үйл ажиллагаа эрхэлдэг гэсэн үр дүн гарчээ.
Тэгвэл спортын клубүүдийн явуулж буй үйл ажиллагааны төрлөөр орлогын байдлыг нь авч үзвэл сагсан бөмбөгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг буй клубүүд хамгийн өндөр орлоготой байлаа.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
0 СЭТГЭГДЭЛТЭЙ
|