Хятадын засгийн газар АНУ-ын Boeing компаниас онгоц авахаа зогсоох чиглэл өгчээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2025 оны 4 сарын 16
iKon.MN
Зураг зураг

Хятадын эрх баригчид өөрийн авиа компаниудад АНУ-ын Boeing компаниас нисэх онгоц худалдаж авахаа зогсоох чиглэл өгснийг Блүүмбэрг агентлаг өчигдөр мэдээлжээ.

Энэ нь Трампын засаг захиргаа Хятадын бараа бүтээгдэхүүнд 145 хүртэл хувийн импортын татвар ногдуулсны нэг хариу арга хэмжээ бололтой.

Хятадын хамгийн том гурван авиа компани болох Air China, China Eastern Airlines, China Southern Airlines компаниуд 2025-аас 2027 оны хооронд тус бүр 45, 53, 81 нисэх онгоц Boeing компаниас авахаар төлөвлөөд байжээ.

Бээжингийн эрх баригчид бас АНУ-ын компаниудаас нисэх онгоцтой холбоотой техник хэрэгсэл, сэлбэг хэрэгсэл авахгүй байх чиглэл өгснийг албаны эх сурвалж баталсан байна.

Мөн Boeing компанийн нисэх онгоцыг түрээсээр ашигладаг компаниуддаа санхүүгийн дэмжлэг үзүүлэх талаар судалж байгааг мэдээлжээ.

Дээрх шийдвэр нь Францын Airbus, Хятадын дотоодын үйлдвэрлэгч COMAC (Commercial Aircraft Corportation of China) компаниудад боломж олгож байна.

Өчигдөр Airbus компанийн хувьцааны ханш 1.6 орчим хувиар өссөн бол Boeing компанийн ханш 2.3 орчим хувиар унаснаас үүнийг харж болохоор байгаа юм.

Хятадын эрх баригчдын шийдвэр сүүлийн жилүүдэд олон асуудалтай тулгараад буй Boeing компанийн хувьд ээлжит нэг цохилт болж байна.

2024 онд тус компанийн нисэх онгоцнуудтай холбоотой хэд хэдэн осол эндэгдэл, эвдрэл гэмтэл гарч байв. Тухайлбал Alaska Airlines компанийн 737 Max онгоц өнгөрсөн оны нэгдүгээр сарын 4-нд Орегон мужийн Портлэнд хотоос хөөрснөөс хойш хэдхэн минутын дараа ослын хаалга нь салж унасан юм.

 

Эх сурвалж: Bloomberg

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
25
Зураг
ЗӨВ, ГОЁ
5
Зураг
ХАХА
2
Зураг
ГАЙХМААР
1
Зураг
БАХАРХМААР
1
Зураг
ТЭНЭГЛЭЛ
1
Зураг
БУРУУ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ХАРАМСАЛТАЙ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
40 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг