"Монголд байхгүй эрэн сурвалжилж байгаа яллагдагчийг байлцуулахгүйгээр хэргийг нь эцэслэн шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй"

Н.Эрхбаяр, iKon.mn
2025 оны 4 сарын 10
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн өнөөдрийн нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Эрдэнэтийн 49 хувийн гэх тодотголтой 20 хүн, 2 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хэлэлцсэн байна. 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 2024/ШЗ/2914 дүгээр шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч хохирогч нарын хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлуудаар яллагдагч 20 хүн, 2 хуулийн этгээд нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцээд хэргийг прокурорт буцаах тухай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Анхан шатны шүүхээс яллагдагч Д.Эрдэнэбилэгийн холбогдсон хэд хэдэн гэмт хэргийг тусгаарлан түүний үйлдлүүдээс хамааран Эрдэнэтийн 49 хувийн гэх хэрэгт нэгтгэгдэн шалгагдсан “Хөтөлийн цемент шохой” ХК, “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-д их хэмжээний хохирол учруулсан үйлдэлд хамтран оролцсон нэр бүхий яллагдагч нарт холбогдох хэргийг үндсэн хэргээс тусгаарлах нь зүйтэй бөгөөд өөр хоорондоо харилцан хамааралгүй хэд хэдэн гэмт хэргийг нэгтгэн шийдвэрлэх боломжгүй гэж анхан шатны шүүхээс дүгнэж хэргийг мөрдөн байцаалтад буцааж шийдвэрлэжээ. Уг шүүгчийн захирамжид прокуророос эсэргүүцэл гаргаагүй болно. 

Давж заалдах шатны шүүх хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон тэдний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлоор хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянахад анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй. Өөрөөр хэлбэл дээр дурдсан хэргийг тусгаарлах ажиллагааг шүүх нөхөн гүйцэтгэх боломжгүй юм.

Учир нь Монгол Улсад байхгүй эрэн сурвалжилж байгаа яллагдагчийг байлцуулахгүйгээр хэргийг нь эцэслэн шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй тул бусад яллагдагч нарт холбогдох хэргийг тусгаарлан шийдвэрлэх нь хуульд нийцнэ хэмээн давж заалдах шатны шүүх дүгнэв.

Санамж: “Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй, бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно”.

 

Тойм бичсэн: Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
34
Зураг
ТЭНЭГЛЭЛ
8
Зураг
ЗӨВ, ГОЁ
4
Зураг
БУРУУ
3
Зураг
ХАХА
3
Зураг
ГАЙХМААР
1
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
51 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Odonbayr [66.181.185.204] 2025/4/14
Shorondon hii olon hvnii hodolmor shulsan Huuli busaar baiyjsan
0 | 0 Хариулах
Зочин [66.181.161.114] 2025/4/14
Ehner nuhur salhad negiig ni bhgui bhd shiideg turiig uuriin kompani shig sanadag huniig yugiin asuudgiin sum avna 467 ar gerees ni ehlene
0 | 0 Хариулах
Зочин [37.109.176.224] 2025/4/13
Цаад эзэн Баттулга нь шүүгээч. Наадах чинь жолооч нь гээ биздээ.
1 | 0 Хариулах
Зочин [84.196.116.50] 2025/4/12
Эх орноосоо урвасан гэж тооцож иргэншлийг нь хасах хэрэгтэй
0 | 0 Хариулах
Зочин [59.153.112.195] 2025/4/12
Ер нь улсын өмчийг хулгайлсан нөхдүүдэд цаазын ялыг сэргээн оногдуулмаар.даварсан хулгайч нар овшоордоод ялгүй л амьдраад бна.дээхэн үед улсын өмчийг шамшигдуулсан бол хатуу ялтай бсан.
3 | 0 Хариулах
Зочин [103.212.117.190] 2025/4/12
Манай шүүх чинь нас барсан хүний шүүх хурал хийгээд ял оноож байсан лаг туршлага байдаг биздээ
1 | 0 Хариулах
Зочин [59.153.115.17] 2025/4/12
Беларусьд бол байсан байгаагүй хамаагүй эцэслэн шийдвэрлээдял авсан бол эрэн сурвалжлаад амархан олоод шоронд нь хийчихдэг юм билээ
2 | 0 Хариулах
Үнэнхүү [66.181.181.153] 2025/4/12
Нэрсийг нь жагсааж байгаад бараг л 37 оных шиг ажиллагаа зохиомоор байх юм.
2 | 0 Хариулах
Үнэнхүү [66.181.181.153] 2025/4/12
Цаазын тухай хуулийг дахин сэргээх нь нэн шаардлагатай байна.
0 | 0 Хариулах
Zochin [66.181.182.243] 2025/4/12
Buhel buten uls bj ene hediig bariad avchirch chadhgui bgn bh daa, 👎
0 | 0 Хариулах
Иргэн Бат [66.181.189.59] 2025/4/11
Цаазлах хуультай болох хэрэгтэй. Бусдад ийм үйлдэл гаргаж болохгүй гэх сургаиж болгох үүднээс эрдэнэбилэг, сайханбилэг, элбэгдорж, цагаан, удаанжаргал гэх мэт хүмүүсийг шууд цаазлах хэрэгтэй.
1 | 0 Хариулах
Зочин [66.181.160.71] 2025/4/11
Сахал эрдэнэбилэг элбэгдорж сайханбилэг гэсэн хулгайчуудаа авчираач...
4 | 0 Хариулах
Зочин [66.181.183.104] 2025/4/11
Тэгээд чирч авчраач.
1 | 0 Хариулах
Мөнх [66.181.188.185] 2025/4/11
Бүх хөрөнгийг нь хураан аваач гадаадад тэжээж л байгаа ш дээ эндээс яаж ч бодсон Сайханбилэг Элбэгдорж Эрдэнэбилэг эд нарын хөрөнгийг. Улсаараа доромжлуулчих юмаа
1 | 0 Хариулах
Зочин [66.181.185.247] 2025/4/11
Эрдэнэбилэгийн хилийн хориг тавихгүйгээр шууд 3 тэрбумын барьцаа авч сулалаад гадаад руу зугтаалгасан шүүгч, прокурор нарын нэрийг зарлаж тэдэнтэй хариуцлага тооцох хэрэгтэй. Тэд бол хамтран луйврын гэмт хэрэг үйлдэгчдийн шууд хамсаатнууд нь шүү дээ. Ойлгомжтой юман дээр бүү худлаа манжир. Олон нийтийн тархийг худал мэдээлэлээр угаагаад байх хэрэг байхгүй.
4 | 0 Хариулах
Zochin [66.181.178.22] 2025/4/11
Interpoloor eren surwaljlaad barij chadahgui shuuh huuli hyanalt tagnuul bgaad yahiin be gadaad ruu garwal bayrtai geed l bloo kkk
0 | 0 Хариулах
Зочин [66.181.190.26] 2025/4/11
Үе үеийн ерөнхийлөгч нар дээрээс нь Сү Батболд болон нүүрсчид суганы үс нарт хариуцлага тооцож чадахгүй байж Эрдэнэбилэг, Сайханбилэг нараар шоу хийгээд чадахгүй ш дээ
1 | 1 Хариулах
Иргэд [202.9.46.252] 2025/4/11
Чингис хаан зочид буудлыг үнэгүй авсан Cv.Батболдыг ер ярихгүй юмаа, зах зээл шилжилтын үед хүмүүс юугаач мэдэхгүй бужигн�##�даж бхад улсын хөрөнгөөр бариулсан Чингис ЗБ-ыг тухайн үед хариуцсан мэргэжилтэн бсан Сү. Батболд гуай Унгарчуудыг хөөж явуулаад хол-х бичиг бб-уудыг устгаж хувьдаа авсан бдаг, үүнийг тухайн үед цуг ажиллаж бсан цөөн хүн л мэднэ, тэдний амыг таглаж мөнгө өгсөн нь тодорхой
3 | 0 Хариулах
Зочин [202.55.188.82] 2025/4/11
Бүх хөрөнгийг нь битүүмжлээд ирнэ гэр бүлиихниихииг нь хамт
0 | 0 Хариулах
иргэн [202.9.46.116] 2025/4/11
гэмт хэрэг үйлдээд гадаад руу зугтсан /зугтаалгасан / хүмүүсийг тэнд нь буудчих /тэднийг хороох хар тамхичид зөндөөн байгаа/ ...тэгээд бүх өмч хөрөнгийг нь хурааж улсын орлого болго... тэд хэзээ ч ирэхгүй нь тодорхой. өөр гарц байхгүй...
5 | 0 Хариулах
Зочин [202.9.40.218] 2025/4/11
Чингэлтэй 57 сургууль төгссөн
0 | 0 Хариулах
Зочин [202.55.188.37] 2025/4/11
Эрдэнэбилэгийн хүргэн С.Баярыг эхнэртэй нь бариад хорьчихвол тэр ирэхгүй хаачих юм.
2 | 0 Хариулах
Зочин [66.181.180.41] 2025/4/11
14 мега төсөл гэж солиорч байхаар 5Ш ажиллагаагаа үр дүнд хүргэх хэрэгтэй байсан юм.
2 | 1 Хариулах
Зочин [139.5.217.217] 2025/4/11
Эх орноо хувхайруулсан юмыг тэгээд яах ёстой билээ.
1 | 0 Хариулах
Зочин [172.59.191.63] 2025/4/11
Double standards
0 | 0 Хариулах
Zochin [174.224.241.219] 2025/4/10
Uxsend tootsood tor tsaashaa yavaachee
0 | 0 Хариулах
Зочин [202.9.41.109] 2025/4/10
Дух цэцэгийн очир дарь нэртэй хулхи шаазангууд хятадын худалдааны сайт ai expess дээр маш хямдхан бөөний үнээр үйлдвэрээс нь 1гүц нь 10000 төг....эдэлгээ муутай амархан өнгө нь харладаг......
2 | 0 Хариулах
Зочин [66.181.160.71] 2025/4/11
Дух цэцэгийн шаазан, дээр үeийн хятадын буудалд бдаг шаазан аягатай адилхан харагдаад бхын....
0 | 0 Хариулах
Түмэн [103.242.47.238] 2025/4/10
Яачихсан Улс вэ бүх шатандаа Авилагачид болчихоо юу, За да ийм маягаар удвал Томоохон Асуудал үүсэнэ шүү. Багахан Бээрцхээ холдож үхэнэ шүү!
1 | 0 Хариулах
Зочин [103.242.47.238] 2025/4/10
Хачин юмаа даа, ийм том хулгайч нарийг шууд тонилго! ЮУН хүний эрх мэрх . Яасан Мохой Засаглалтай улс вэ. Юун НҮБ вэ шудрага байна гэж олон олон жил ярилаа. Энэ улс чинь АНУ гийн ВАСАЛ юмуу. Адчил гэж улс орныг чинь мөлжиж дуусах нь. Бусдын тавиулаас салцгаая. Энэ бидний зорьсон нийгэм чинь урт наслахгүй, туршилтийн Туулай юм шиг...
6 | 0 Хариулах
Зочин [202.9.47.14] 2025/4/10
Улсын эзэн маань ингэж хог болох ч гэж дээ.
0 | 0 Хариулах
🐷Нараа [202.126.89.118] 2025/4/10
🐷Нараа, МАН-АН угсаа залгамжлагч гахайнууд🐷🐷 болон УИХ-ын хулгайч худалч пялдага гишүүдийн гахайн🐷🐷🐷 фирмийг бут ниргэлээ‼️ .......-Тэрээр төрийн алтан халбага зуусан угсаа залгамжилсан эрхмүүд эсвэл улсын журмаар бизнесээ хөгжүүлж ирсэн томчуудад л амь заяа биз! Мань бараг гудамжиндаа лайваа хийгээд эрх чөлөөгөө эдлээд явж байх нь ээлтэй бусуу🤪🤪🤪. Ингэж хүссэн захын нохдод ноолуулж зоолуулж аманд нь багтаж энд гүлдийх хэрэг үгүй бөлгөө! Соёлтой хулгайч нартай нь соёлтой хүмүүстэй нь үлдээх нь зөв аж! Энэ улсад мань шиг ил цагаан шударга тэнэгт бараг амьдрах амьсгалах ч хэцүү болж байхад амь заяа мэт албанд элдвээрээ хэлүүлэн хавчуулан шахуулан суух хэрэг алга санж!!!! гэжээ‼️ 🐷Нараа заваан гахайнууд🐷🐷🐷 дунд ганцаардаж байна‼️ Би зайлаад өгий Хулгайчдаа🖕🏿🖕🏿🖕🏿гэчихлээ… 🤣🤣🤣
0 | 2 Хариулах
Zochin [121.171.171.212] 2025/4/10
Эрдэнэтийг Оросуудаас салгаж Монголд авчирсан. Одоо төмөр замыг салгаж ирэх аавын хүү Монголд байна уу?
5 | 3 Хариулах
Зочин [172.59.191.63] 2025/4/11
Tiim honshoirtoi hvn bhgv e bvgd gulug
0 | 0 Хариулах
Зочин [202.126.93.45] 2025/4/11
Үр шимийг нь монгол хүн бүр хүртсэн нь маргах аргагүй үнэн шүү.
2 | 0 Хариулах
Зочин [103.57.94.11] 2025/4/10
ЭНЭ ЭРДЭНЭБИЛЭГИЙГ ГАРГАЖ ЯВУУЛСАН АВИЛГАЛЧ ШҮҮГЧИЙГ НЬ ШОРОНД ХИЙГЭЭЧЭЭ
7 | 0 Хариулах
Зочин [66.181.161.229] 2025/4/10
Ирэхгүй байгаа хүнийг Үхсэн гээд л хөрөнгийн хураачаач
5 | 1 Хариулах
Зочин [202.126.89.73] 2025/4/10
Эрдэнэбилэг чинь зүгээр жирийн л бизнес эрхэлдэг л хүн байсан. Төрийн албанд ажилдаг авлигачид энэ сэргэлэн зальтай эрийг хүнээ байтал нь уруу татаад бантан уруугаа чирээд оруулцан гэж санагддаг. Америкт хууль нь хатуу чанга тул бизнес эрхэлдэг сэргэлэн зальтай эрчүүд нь хүний санаанд оромгүй шинэ технологт хөрөнгө хаяж байж томордог Ийм хүмүүсээ зөв залвал асар их баялагийг бий болгодог Монголд ялзраад хахуульч улстөрчидтэй нийлээд дууслаг юм байна
2 | 3 Хариулах
Зочин [185.220.101.108] 2025/4/10
Жирийн л хулгайч шд, Монголд бизнесээр хөрөнгөжсөн хүн байхгүй, дан хулгайгаар баяжсан хулгайчууд л байгаа!
7 | 0 Хариулах
Mal [66.181.178.191] 2025/4/11
Yu hutsad baiga mal ve hha, Suu batbold Jenko Elbegdorj shig l hulgaich shdee . AN in hamgiin tom sanhuujuulegch
1 | 0 Хариулах
Зочин [59.153.114.170] 2025/4/10
Шүүгч, прокурор, мөрдөгч та нар гэмтнийг гадагш зугтах боломж нөхцөл бий болгож таслан сэргийлэх арга хэмжээ авдаггүй юм. Тэр албан тушаалтнаа хуулийн байгууллагаас зайлуулгүйгээ. Чимгээ, Содномдаржаа нарыг болохоор нийлээд хэлмэгдүүлчихдэг. Хуулиар тоглох юмаа. Энэ чинь л хуулийн албаны нэр хүндийг унагаад байгаа юм. Үл бүтэх этгээдүүд хуулийг уландаа гишгэж байна.
5 | 0 Хариулах
Зочин [66.181.187.154] 2025/4/10
Сахалыг зугтаалгасан хилээр гарах хориг тавиагүй хонгилын шүүгч хэн бэ
9 | 0 Хариулах
Зочин [202.9.46.211] 2025/4/10
Хулгайчдыг умард солонгосын шоронд бүх насаар нь хорьдог болчихмоор байна.
2 | 0 Хариулах
Зочин [66.181.160.3] 2025/4/10
МАН хулгайчуудын жүжиг үргэлжилсээр л. энэ эрдэнэбилэг гээч нөхрийг томруулсан хүн нь миеэ энхболд гээч хулгайч шүүдээ, улаанбаатар банкыг зөв зүгээр л шилжилжүүлчихсэн. наранцацралт агсны үхэл ч гэсэн сэжигтэй.
8 | 0 Хариулах
Иргэн [124.170.229.11] 2025/4/10
Yaana daa mongolchuud mine
0 | 0 Хариулах
Зочин [43.33.30.222] 2025/4/10
монголоос цусласан мөнгөө хөөн хэлэлцэх хугацаа дуустал үрчээд ирдэг, үхэж хэвтсэн заваан юмнууд тэгээд ичихгүй ирэхгүй байж чадахгүй яллах хугацаа дууссан гээд хүрч ирээд дахиад цусладаг!!! ийм новшийн арчаагүй эрийн оронцог байхаасаа ичиж үхээч, яаж хоног өнгөрөөдөг бнаа ццц
1 | 0 Хариулах
kk [202.21.121.236] 2025/4/10
tiim amar yum bhguiee negent uussen heregt huun heleltseh hugatsaa zogsdog bgaa shuu
0 | 0 Хариулах
Hh [103.212.116.142] 2025/4/10
Улс тончоод хөөн хэлэлцэх хугацаа нь дуустал гадаадад хэвтчинэ, амар юма
3 | 2 Хариулах
Зочин [103.212.119.218] 2025/4/10
ЮУНЫ ЧИНЬ УЛС ТОНОХ УЛСЫН МӨНГӨӨР ЭРДЭНЭТИЙН ХУВИЙГ АВЧРААГҮЙ ШҮҮ
3 | 4 Хариулах
Зочин [66.181.187.154] 2025/4/10
Улсын мөнгөөр л улсын юмыг хувьд авсан юм байх ч билээ
5 | 1 Хариулах
Зочин [202.55.188.34] 2025/4/10
Улсын мөнгөөр авсан нь нотлогдсон тэгээд зугтаасан биздээ
2 | 0