УИХ-ын нэр бүхий гишүүд Нийгмийн даатгалын ерөнхий хуульд зарим өөрчлөлт оруулах санал гаргаад буй.
Энэ асуудлаар Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Холбоо(МҮЭХ)-ноос байр сууриа өнөөдөр илэрхийллээ.
МҮЭХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Х.Буянжаргал "Б.Түвшин нарын УИХ-ын гишүүд дөрвөн асуудлаар Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулъя хэмээн төслөө боловсруулсан байна.
Энэ нь
МҮЭХ нь Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн есөн хүний гурвыг бүрдүүлдэг. Даатгуулагчийг төлөөлсөн байгууллагын хувьд байр сууриа илэрхийлж байна. Дээрх дөрвөн өөрчлөлтөөс 2025 оны Нийгмийн даатгалын төсөв дээр 725 тэрбум төгрөгийн алдагдал үүсэхээр байна.
Нийгмийн даатгалын суурь хууль бол хүн эхийн хэвлийд бүрэлдэхээс эхлээд нас барж, эцсийн замд нь үдэх хүртэлх бүх харилцааг зохицуулж байдаг. Энэ хуулийг их бодож, хэлэлцүүлж байж асуудалд хандах нь зөв.
Нийгмийн даатгалын сангийн бие даасан байдлыг хангаж, улс төрийн нөлөөллөөс ангид байлгахыг эрмэлзэх ёстой. Албан бус салбарын ажиллагчдын тоонд хөдөө аж ахуйн салбарыг оруулан тооцвол 530 гаруй мянган хүн Хөлсөөр ажиллах гэрээ болон тэдгээртэй адилтгах гэрээ байгуулан ажил, үүрэг гүйцэтгэж байна. Хэрэв хуульд өөрчлөлт орвол эдгээр хүний нийгмийн хамгааллын асуудлыг яах вэ гэдэг асуудал урган гарна.
Ажил олгогчийн Нийгмийн даатгалын албан журмын даатгалын дээд хэмжээг тогтоосноор нийгмийн даатгалын сангийн орлого буурах эрсдэлтэй гэж бид харж байна.
Нийгмийн даатгалын багц хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал, санаачилга гаргах нь урт хугацаанд нийгмийн даатгалын тогтолцоо тогтвортой байх нөхцөл бүрдүүлж байх ёстой. Ер нь нийгмийн даатгалын удирдлагыг хуулиараа гурван талын бүтцээр байна гэсэн. Иймд нийгмийн даатгалтай холбогдсон шийдвэр гаргахдаа хамтын удирдлагын зарчимд суурилж, хуулийн дагуу Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлөөр хэлэлцүүлж байж бусад асуудлыг мэргэжлийн хороогоор үнэлгээ дүгнэлт гаргуулж байж ярих учиртай.
МҮЭХ нь олон давхаргат тэтгэврийн даатгалын тогтолцоог дэмжиж байгаа. Тиймээс ч хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийг яаралтай Засгийн газраас өргөн барих ёстой гэж үзэж байна. Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах асуудлыг нэр бүхий УИХ-ын гишүүд өргөн барихаас гадна Засгийн газар өргөн барихаар ажиллаж байна гэсэн мэдээлэл бий.
2024 оны байдлаар Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа 108.3 мянган аж ахуйн нэгж байна. Гадаадын хөрөнгө оруулалттай нь 4.6 мянга.
Бидний хамгийн гол эсэргүүцэж буй зүйл нь гадаадын хөрөнгө оруулалттай хуулийн этгээдийг нийгмийн даатгалын хамрах хүрээнээс хасах нь байж болшгүй. Тэнд ажилладаг хүмүүсийг нийгмийн баталгаа, ирээдүйн нийгмийн хамгааллыг орхигдуулж болзошгүй" гэлээ.
Тэгвэл иргэдийн дунд нийгмийн даатгалын шимтгэл төлөх нь ямар ч ашиггүй гэх ойлголт бий. Тэрбээр энэ талаар "Эдийн засгийн хямралтай энэ цаг үед гар дээр очих мөнгө нь ахиу мэт харагдаж болно. Гэтэл нийгмийн даатгал гэдэг бол тэр хүний өвдөх, ажилгүй болох, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчинд нэрвэгдэх, өндөр насны тэтгэвэрт гарах зэрэг нөхцөлд төрөөс даатгалыг нь хариуцдаг харилцаа" гэж тайлбарлалаа.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
10 СЭТГЭГДЭЛТЭЙ
|