ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/04/03-НД НИЙТЛЭГДСЭН
Маргааш зүүн аймгуудын ихэнх нутгаар цасан шуурга шуурна
IKON.MN
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
Маргааш буюу дөрөвдүгээр сарын 4-8-ны өдрийг хүртэл ирэх тав хоногийн цаг агаарын урьдчилсан төлөвийг Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ.
Хур тунадас:
- Дөрөвдүгээр сарын 4-нд зүүн аймгуудын ихэнх нутгаар,
- Дөрөвдүгээр сарын 7-нд Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна.
- Бусад хугацаанд хур тунадас орохгүй.
Салхи:
- Дөрөвдүгээр сарын 4-нд говь, талын нутгаар,
- Дөрөвдүгээр сарын 5-нд Алтайн салбар уулсаар,
- Дөрөвдүгээр сарын 6-нд нутгийн зарим газраар,
- Дөрөвдүгээр сарын 7-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 7-12 метр, зарим үед секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.
Агаарын температур:
- Ихэнх нутгаар дулаарч Увс нуурын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -13...-18 градус, өдөртөө +3...-2 градус,
- Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр голын хөндийгөөр шөнөдөө -7…-12 градус хүйтэн, өдөртөө +5...+10 градус дулаан,
- Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -3...+2 градус, өдөртөө +16…+21 градус дулаан,
- бусад нутгаар шөнөдөө 0…-5 градус хүйтэн, өдөртөө +10...+15 градус дулаан байна.
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

