Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/01/15-НД НИЙТЛЭГДСЭН

Шинэ авьяастай болгодог эм зохион бүтээжээ

Өглөөний сонин
2014 оны 1 сарын 15
MorninigNews.mn
Зураг зураг
Харвардын молекул, эсийн биологийн профессор Такао Хенши

Хүүхэд байхад бидний тархи шинэ мэдлэг, мэдээл­лийг маш сайн хүлээн авдаг. Харин нас ахих тусам энэ чадвар буурдаг. 

Тэгвэл нас биед хүрснийхээ дараа ч хүүхэд байх үеийнх шигээ түргэн сурах аргыг Харвардын молекул, эсийн биологийн профессор Такао Хенши судалж үзжээ. 

Тэрбээр насанд хүрэгс­дийг долоон настнууд шиг л сурдаг болгодог эм зохион бүтээсэн байна. Эмийн гол найрлагад вальпроевын хү­­чил ордог бөгөөд сэтгэл са­нааг тогтворжуулж, тар­хины уян хатан чанарыг сайжруулдаг гэнэ. 

Хенши шинэ туршилтдаа 18-27 насны, хүүхэд бай­хаасаа л хөгжмийн авьяас­гүй байсан эрчүүдийг хамруулжээ. Ингээд эмээ уул­гасны дараа сонсголын онлайн дасгал хийлгэж, хоёр долоо хоногийн дараа дууны өнгө ялгуулж үзжээ. 

Гэтэл тэд үе тэнгийнх­нээсээ хурдан хөгжмийн анхан шатны боловсрол эзэмшсэн аж.

Зураг