Монгол улсын банк санхүүгийн салбарт өсөлттэй ажиллан, хурдацтай өргөжиж 28 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж буй Ариг банк нь өнгөрсөн хугацаанд хоёр 100 саятныг төрүүлээд амжсан билээ. Тэгвэл тэд энэ удаа урамшууллаа нэмэгдүүлэн нийт 700 гаруй азтаныг тодруулж, супер урамшууллын эзнээ мөн 100 сая төгрөгөөр мялаах хадгаламжийн урамшуулалт аянаа 2025 оны 03 сарын 01-ээс энэ оныг дуусталх хугацаанд дахин зарлалаа.
Та 16.5% хүртэлх өндөр хүүтэйгээр хадгаламжаа нээлгээд сар бүр:
Хэрхэн оролцох вэ?
Та Ариг банканд 6 сараас дээш хугацаатай хадгаламж шинээр нээлгэсэн болон хугацаатай хадгаламждаа орлого нэмсэн, хугацаагаа сунгасан 50,000 төгрөг тутамд нэг урамшууллын эрх авч энэхүү аянд оролцох боломжтой ажээ. Мөн төрсөн өдөр нь тохиосон аянд оролцож буй харилцагч бүрд 5 урамшууллын эрх нэмж бэлэглэх юм байна.
Харилцагч та аянд оролцсоноор жилийн 16.5% хүртэл хүүтэй хугацаатай хадгаламжийн бүтээгдэхүүнээс өөрт тохирохыг сонгон санхүүгийн зөв дадалтай болохоос гадна хамгийн гол нь өндөр хүүтэйгээр өөрийн гэсэн хуримтлалыг бий болгох юм. Мөн та хуримтлалтай болохын сацуу жилийн эцэст тодрох 100 сая төгрөгийн эзэн ч болох боломжтой.
Хадгаламжийн урамшуулалт аяны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг:
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!