Уншиж байна ...

Нийслэлийн хэмжээнд ТҮК-ийн 800 гаруй ажилтан зам талбайг цэвэрлэж байна

Б.Манлай
3 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
Нэгдүгээр сарын 24-ний өдрийн 13:00 цагийн байдлаар нийслэлийн хэмжээнд нийтийн эзэмшлийн зам талбайг нийт 18 байгууллагын 800 гаруй зам талбайн үйлчлэгч, 70 гаруй тусгай зориулалтын техник хэрэгсэлтэйгээр цэвэрлэж, 4,480 тонн давс, 6,445 тонн бодисын үлдэгдэлтэй байна гэж НЗДТГ-ын хэвлэлийн хэлтсээс мэдээллээ.

Харин Хот Тохижилтын Газрын 120 ажилтан 23 техниктэйгээр  айл өрх, аж ахуйн нэгж байгууллагаас тээвэрлэгдэн ирсэн хог хаягдлыг ландфил технологийн дагуу дарж булшилжээ.

Өнөөдөр Нарангийн хогийн цэг, Цагаан давааны хогийн цэг болон Морингийн давааны хогийн цэгүүдэд нийт хог тээврийн 570 машин 1,292 удаагийн тээвэрлэлт хийж, 5,829 тонн хог хаягдал хүлээн авсан байна.

Цаг уурын байгууллагаас мэдээлснээр өнөөдөр Улаанбаатар хотод ялимгүй цас орох тул иргэд, жолооч нар анхаарал болгоомжтой зорчихыг зөвлөлөө.