• 6 сарын 10, Мягмар
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/01/22-НД НИЙТЛЭГДСЭН

Өмнөд Солонгосын нисэх буудлуудыг хариуцдаг төрийн өмчит компанийн захирал асан нас баржээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2025 оны 1 сарын 22
iKon.MN
Зураг зураг

Өмнөд Солонгосын төрийн өмчит Korea Airports Corp компанийн гүйцэтгэх захирал асан гэртээ нас барсныг олсон талаар тус улсын цагдаагийн байгууллага өчигдөр мэдээлжээ.

Нас барсан Сон Чан Ван нь 2018-2022 оны хооронд Өмнөд Солонгосын нисэх буудлуудыг хариуцдаг дээрх компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан юм.

Түүнийг ажиллаж байх үед Муан хотын олон улсын нисэх буудлын тоног төхөөрөмжийг шинэчлэх төсөл хэрэгжиж байжээ.

Үүнд нисэх онгоцнуудыг газардахад шаардлагатай мэдээллээр хангадаг “локалайзер” хэмээх систем багтаж байсан юм байна.

Өнгөрсөн сард Муан хотын нисэх буудалд Jeju Air компанийн Boeing 737-800 онгоц газардах үеэрээ осолдож, 179 хүн амиа алдсан билээ.

Уг онгоц дугуй нь дэлгэгдээгүйн улмаас элгээрээ газардсан ч буух зурвасын төгсгөлд байсан локалайзерын бетон хашааг мөргөсний улмаас дэлбэрч, бүрэн шатсан юм.

Уг бетон хашааг зурвасын төгсгөлд ойрхон байгуулсан нь ослын хор хохирлыг улам нэмэгдүүлсэн гэж мэргэжилтнүүд үзэж байгаа.

Муан нисэх буудлын локалайзерыг 2020 онд шинэчилж байжээ.

Мөрдөгчид Сон Чан Ваны үхлийн шалтгааныг тогтоох ажлыг эхлүүлсэн байна.

 

Эх сурвалж: Yonhap News

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
16
Зураг
ХАРАМСАЛТАЙ
2
Зураг
ТЭНЭГЛЭЛ
1
Зураг
ХАХА
1
Зураг
БАХАРХМААР
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
18 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Bat [59.153.86.4] 2025/1/25
Асар их ашиг асар их орлого бодлогоосоо болоод ийм болж байгаа юм даа
0 | 0 Хариулах
Зочин [202.126.89.131] 2025/1/25
Тэр олон хүмүүс энэ нөхрөөс болж амиа алджээ. Тэгэхлээр тэр амиа хорлосон уу? Хэн нэгэн хорлосон уу?
1 | 0 Хариулах
Зочин [192.42.116.198] 2025/1/23
Тэгэхэд данхан толгойтыг хардаа өөрийнх эсрэг жагсаал хийсэн хүмүүсийг шоронгийн хулгайчуудар сүрдүүлдэг. Монголчууд хордож үхэж байна.
2 | 1 Хариулах
Зочин [202.9.41.64] 2025/1/23
Хашаа биш далан шүү дээ. Бетон хашааг Prius ч цөм мөргөдөг.
0 | 0 Хариулах
Зочин [87.249.132.134] 2025/1/22
amia horloogui aluulsan ch bh bolomjtoi
1 | 0 Хариулах
Зояин [202.55.188.97] 2025/1/22
Мөнгийг нь идчихсэн . Тэгд амиа хорлоно биз
4 | 0 Хариулах
Зочин [202.126.89.26] 2025/1/22
Өмнөд хойд солонгос гэж ёстой нэг бүх юмаараа газар тэнгэр 2 шиг ялгаатай 2 улс
0 | 0 Хариулах
Зочин [202.131.232.158] 2025/1/22
Үнэн сэтгэлээсээ гэмшиж дээ. Монголд ард иргэдээ утаанд хордуулж үхүүлж байхад жагсвал жагс гээд дахиж зуух оруулж ирж мөнгө чаах гээд байгаа ллрын Нянбактерийг хараад байгаарай.
3 | 3 Хариулах
Зочин [211.34.83.126] 2025/1/22
Бөгс базагч маань цэцэд ажилаад хонконг консул болоод явж байх жишээтэй хариуцлага ухамсар мэдэхгүй ард түмэн
16 | 0 Хариулах
Зочин [103.212.117.32] 2025/1/22
замын төгсгөлд ослын буултыг харгалзаж үзэлгүй тэнд анхнаасаа тийм зүйл байршуулж төлөвлөн барысан хүмүүс буруутай.
4 | 0 Хариулах
Зочин [103.212.117.32] 2025/1/22
Хариуцлагаа үүрэхгүй үхэх нь амар гэж бодох гэж.
4 | 2 Хариулах
Зочин [89.147.101.186] 2025/1/22
солонгосчуудаас авах бас гээх юм их бий. Өөрийн хариуцлагаас үүдэж алдаа гарвал үнэн сэтгэлээсээ гэмшдэг байдлыг нь анх хараад гайхаж л байлаа. Ажлын солонгос залуу наалддаг цаасны машины тохируулга буруу хийж тэрнээс нь болж нэг филиппин залуу түлэгдэх шахаад түүнээс хойш филиппин залууг явах хүртэл байнга л тусалж, эхнэр нь өдөр болгон шахуу хоол бэлдэж өгч явуулж, ажлын уултанд хоёр гурав ч түлэгдээгүй ч гэсэн байнга бодож их харамсаж явдагаа хэлж уйлдаг байж билээ. Гэтэл монголд өөрсдөөс нь болж бяцхан хүүхдүүд утаанд хордож, замд осолдож, халтирч, өвдөж хүмүүс зовж байхад дандаа л том ярьсан нэг ч хариуцлагаа ухамсарлаагүй ойлгоогүй төрийн хүмүүс. Сэтгэлтэй бас сайн менежер нэг солонгос хүн манай бүх улс төрчдөөс илүү сайн ажиллана даа үнэндээ.
40 | 1 Хариулах
Zochin [43.242.242.65] 2025/1/22
Oo zuvhun turiihun ch bish haa haanaa l setgelgui humuus, mongol hunii setgel zurh hog novsh hugiin bolood udjiishde
10 | 0 Хариулах
Зочин [139.5.217.225] 2025/1/22
углуулгаар нь яривал нүүдэлчин монголчууд хэзээд ч тийм биш. нүүдлийн амьдрал зөвхөн өөрийнхөө хар амиа бодох, амь зуух, амьд гарах л философи дээр явж ирсэн. хамтаар хамтарч түүхэндээ үзээгүй (социйн 40-50 жилийг эс тооцвол), тийм болохоор бид чинь нийгэмшээгүй, эмпати гэдэг ойлголт, ухамсар огт байхгүй, хариуцлага энэ тэрийг мэдэхгүй зэрлэгээрээ адгууслаг хүмүүс. натур нь тийм. хүйтэнд амь зууж, амьдардаг болохоороо арьс нь байгалиасаа зузаан, мэдрэх мэдрэмжгүй. дээрээс нь ардчилал нэрээр америкийн зэрлэг үеийн капитализмыг бараг шахуу "номлочихсон" улс
7 | 2 Хариулах
Эсэргүү [139.5.218.82] 2025/1/22
Яг тийм
0 | 0 Хариулах
Зояин [202.55.188.97] 2025/1/22
Яг
0 | 0 Хариулах
zochin [202.21.104.226] 2025/1/22
тэр олон хүмүүсийн үхэлд өөрийгөө буруутгаад амиа хорлосон байхдаа. Тэр хүний сэтгэл санаа гэж авах юмгүй байсан бизээ.
18 | 1 Хариулах
Зочин [108.147.197.69] 2025/1/22
Ёс суртахуунтай газар ч арай л өөр юм аа….
14 | 1 Хариулах