ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/12/10-НД НИЙТЛЭГДСЭН

Эрчим хүчний реформ хийх найман тэрбум төгрөгийн задаргааг ТАЙЛБАРЛАВ

П.Сайнжаргал, IKON.MN
2024 оны 12 сарын 10
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Эрчим хүчний реформын үндэсний хорооноос Төрийн ордонд өнөөдөр хэвлэлийн хурал зарлалаа. 

Энэ үеэр Эрчим хүчний үндэсний хорооны ажлын албаны дарга, инженер Л.Жамбаа эрчим хүчний реформ хийхэд шаардагдах найман тэрбум төгрөгийн задаргааг дараах байдлаар тайлбарлалаа. 



2025 оны төсөв төлөвлөгөө боловсруулахад хэвлэл мэдээллийг оролцуулсан найман тэрбум төгрөгийн асуудал яригдсан. Энэ бол буруу мэдээлэл.

Найман тэрбум дотор ямар ажил хийгдэх задаргааг танилцуулъя.

Эрчим хүчний үндэсний хорооны зүгээс эрчим хүчний тарифын шинэчлэлийг хийж, үүний дараагийн судалгааны ажлууд, төрийн өмчит компанийн шинэчлэлийг хийх шаардлагатай байгаа.

Олон улсын зөвлөх үйлчилгээг авч ажиллуулна. Энэ дотор эрчим хүчний зах зээлийн чиглэлээр судалгаа хийх шаардлагатай. Нэг талдаа цахилгаан станц барих, нөгөө талдаа цахилгаан эрчим хүч авах гэж байгаа хоёр зах зээл бий болчхоод байгаа.

Энэ зах зээлийг хооронд нь уялдаа холбоотой болгох, бөөний зах зээлийг оруулж ирэх судалгааг хийхээр оруулсан.

Эрчим хүчний компаниуд олон жилийн хугацаанд алдагдалтай ажиллалаа. 2027 оны сүүл гэхэд эрчим хүчний салбарт дунд болон урт хугацааны зээлүүд төлөгдөж дуусахаар болж байгаа.

Энэ хугацаанд эрчим хүчний 3-4 компанийг сонгож, олон нийтийн компани болгох төлөвлөгөөг гаргасан. Ирэх оноос санхүүгийн аудит хийлгэнэ.

Эрчим хүчний компаниуд олон улсын стандартын дагуу нягтлан бодох бүртгэлийг хийлгэж ажиллана. Мөн төрийн өмчийн компанийн ТУЗ ажиллаж эхэлсний дараа эрчим хүчний компаниудын санхүүгийн найдвартай ажиллагаа сайжрах юм.

Эрчим хүчний шилжилт гэдэг нь ногоон эрчим хүчийг дэмжих асуудал. Энэ бодлогыг тодорхой болгох хэрэгтэй. 

Эрчим хүчний экспортын ажлыг ярьж байна. Бид дотооддоо учраа олоогүй буюу Монгол улс экспортын төслүүд дээрээ ямар стратеги бодлого баримтлах нь тодорхойгүй. Хүн болгоны цээжинд явж байдаг зүйл.

Бодлого стратеги тодорхой гаргаад олон улсын хөрөнгө оруулагчдаа татъя. Тийм учраас стратеги боловсруулах зөвлөх үйлчилгээг багтаасан. 

Эрчим хүчний үнэ тарифын индексжүүлэлт. Тарифын нэмэгдэл хөдөлсний дараа индексжүүлэлт хийгдэнэ. Мөн компани хоорондын урамшуулалт, зохицуулалтын тарифыг бүрдүүлэх ёстой. Эрчим хүчний компаниуд хөрөнгө оруулалт татаж цааш амжилттай ажиллахын тулд тариф нь тодорхой байх ёстой.

3-5 жил ямар орлого олох нь тодорхой байх ёстой.

Дулаан болон цахилгааны тоолуурыг нэвтрүүлэх суурь судалгаа, ТЭЗҮ хийх хэрэгтэй. 

Хэрэглээгээ хянах тоолуур айл өрхүүдэд байхгүй. Одоогоор Улаанбаатар хотын 300,000 гаруй айл дулааны тоолуур суурилуулах боломжит эхний тооцооллыг хийсэн байгаа. Цаашид судалгаа хийж тоолууржуулах ажлыг эхлүүлэх шаардлагатай.

Эрчим хүчний мега төслүүд дотор тархмал эх үүсвэрт зориулсан төсөв байхгүй. Тархмал эх үүсвэр гэдгийг дэмжсэн судалгаа хийж хэрэгжүүлэх хэрэгтэй.

Жишээлбэл Говь-Алтай, Архангай, Завхан зэрэг алслагдсан 60 суманд судалгаа хийж үзэхэд хүчдэлийн түвшин 200 вольт байх ёстой. Гэтэл бодит байдалд 180 вольт хүртэл түвшинд чанаргүй цахилгаан эрчим хүчийг хөдөөгийн айл өрхүүд хэрэглэж байгаа.

Энэ бүхнийг шийдэхийн тулд аймаг суманд сэргээгдэх эрчим хүч буюу нарны эх үүсвэрийг батарей хуримтлуур суурилуулах ажлыг цааш хэрэгжүүлэх юм.

Хэвлэлийн зардалд 500 саяас 1.5 тэрбум төгрөг тусгасан. 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
26
Зураг
ТЭНЭГЛЭЛ
4
Зураг
ЗӨВ, ГОЁ
2
Зураг
ХАХА
1
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
21 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [203.91.115.37] 2024/12/11
Одоо нөгөө Цэнгүүн нь буцаж ирэх юмуу? Яахын? Ажлаа сайн мэдэлгүй түргэдчихжээ, гэсээр хэлээ гаргаад ороод ирэх болов уу? Ер нь бол энэ салбар хулгайдаа идэгдэж ялзарсан. Юу үнэн, энэ үнэн.
0 | 0 Хариулах
Зочин [202.126.88.166] 2024/12/11
Ха ха гэмт хүн гэгэлзэн гэгчээр сайдаасаа эхлээд бөгсний алчуурууд нь юу ч гэж хуцаад олны доог болно дөө
0 | 0 Хариулах
Зочин [66.181.179.46] 2024/12/11
Эрчим хүчнийхэн үгээ хэлэх цаг нь болсон юм биш үү. Энэ хүний үгнээс салбарын үнэр харагдахгүй байна
1 | 0 Хариулах
Зочин [66.181.179.86] 2024/12/11
Эрчим хүчний реформ хийхээр болж талбайн гацуурны гэрэл асаав тог тас Төгсөв.
0 | 0 Хариулах
Зочин [203.169.50.240] 2024/12/10
яаж 8 болгоод байна ?????
0 | 1 Хариулах
Иргэн [103.212.116.171] 2024/12/10
Савнаасаа хальж байна даа
0 | 1 Хариулах
Зочин [95.144.201.195] 2024/12/10
2хон сая төгрөгний цалингийн маань 500мянгын авдаг гөлөгнүүд тэрүүгээр маань хэвлэл мэдээллийн зардал нэрээр нэгнийх нь 300 жийп нөгөөгийнх нь уулын бэлдэх блокон хаус болгохын гэнээ бүгдийн алхынхсссан
1 | 1 Хариулах
Зочин [103.168.34.120] 2024/12/10
sda butehguieee yaaandaaa
1 | 1 Хариулах
Зочин [202.131.228.20] 2024/12/10
Iim ym uur humuuseer hiilgeheer bol ta hediig tejeej bh hereg bgamu daa. ajlaa uur huneer hiilguuleeshaass
2 | 1 Хариулах
Зочин [66.181.179.86] 2024/12/10
Реформ хийнэ хийхийн тулд фоорум хийнэ гоё буудалд гоё хоол иднэ гадны зөвлөхүүд урина өөрсдөө мэдээж шаана тэгсэн реформ хийх мөнгө нь дуусна ккк
4 | 1 Хариулах
Зочин [64.119.29.2] 2024/12/10
Хэл ам, хэрэг төвөг шахам юм болчихоод байхад хийж байгаа тайлбар, задаргааг нь харчих даа. Зөвлөх үйлчилгээ, судалгаа нтр гэдэг чинь хулгайн орчин үеийн нэршил болчихсон юм биш үү. Эрчим хүчний компаниудын нягтлан бодох бүртгэл нь стандартгүй байсан юм бол хулгайн үүр уурхай байх нь аргагүй. Үнэ нэмээд ч ижил.
2 | 1 Хариулах
Зочин [122.201.31.214] 2024/12/10
Юм л бол олон улсын зөвлөх авна гэх юм өөрсдөө чаддагүй бол сандал суудал бөглөж сууж яадаг бна чаддагт зайгаа тавьж өгөөч цүнх баригчдаа цэгцэлэх цаг болжээ иимэрхүү юмнууд монголын хөгжилд асар их гай болж бна шүү
3 | 1 Хариулах
Зочин [202.126.91.224] 2024/12/10
Маш их тодорхой бус байна. Ингэж хэлээд л 8 тэрбум төгрөг авчдаг бол би ч хийж чадна. Ард түмэн татвар төлөгчдийн мөнгөөр ийм үг хэлчээд зарцуулна гэж суухгүй. дэлгэрэнгүй мэдээлэл өг.
2 | 1 Хариулах
Зочин [133.106.49.48] 2024/12/10
Sudalgaa hiij chadadgui yam bh hereg bga ymuu
3 | 1 Хариулах
Зочин [202.21.107.20] 2024/12/10
Та бидний тархийг угаахад зориулсан мөнгө шд. "Ураныг ухая", "Францууд АЦС барьж өгч магадгүй, сайн хүмүүс юм шиг бна", "Усан ЦС бүтээн байгуулая"," Нарны ЦС барих" "Салхины ЦС бария" Хятадын зээлээр, Хятадын компанууд барина, Хятадууд ажиллуулна. Гэсэн л Тархи угаахад зориулах мөнгө шүү дээ. Гэвч Хятадуудын барьсан станцууд эвдэрч хаягдлаар л бгаа. Ганц Нүүрсний ЦС нь арай гэж хагас дутуу осолтой, эвдрэлтэй ажилласан болдог.
0 | 1 Хариулах
Зочин [202.70.44.46] 2024/12/10
Жамбаа Улаанбаатар хотод ухаалаг тоолуур суурилуулах ажил аль эрт эхэлчихсэн явааг 7 буудлын Догоо эмээ мэддэг болчихсон байна лээ
1 | 1 Хариулах
Зочин [66.181.178.228] 2024/12/10
Энэ мөнгө Эрчим хүчний яаманд шилжүүл эс бөгөөс Эрчим хүчний яамыг татан буулга
4 | 1 Хариулах
zochin [202.21.104.98] 2024/12/10
энэ юун хошного вэ
5 | 1 Хариулах
zochin [203.91.119.147] 2024/12/10
лойчихсон хүүрнүүд вэ. 1,5 тэрбумаар хэвлэл ч гэх шиг больж үз ээ. Наана чинь гарт баригдах юм юу ч алга
5 | 0 Хариулах
Иргэн [139.5.217.188] 2024/12/10
Эд нар дандаа л олон улсын зөвлөх үйлчилгээ авна гэх юм. Өөрсдөө том зургаар харахад толгой нь хүрдэггүй малууд юм уу.
8 | 0 Хариулах
Зочин [202.126.88.169] 2024/12/10
Уг нь ингэж төлөвшүүлэх гэж Хороо байгуулдаг шд
1 | 1 Хариулах