Улсын хэмжээнд инфляц 2024 оны арваннэгдүгээр сард 8.1 хувьтай гарсныг Үндэсний Статистикийн Хороо(ҮСХ)-ноос танилцуулав.
Энэ нь өмнөх оны мөн үеэс хэрэглээний бараа үйлчилгээний үнэ 8.1 хувиар өссөн байгааг илтгэж буй юм.
Ийнхүү инфляц өсөхөд бензин, түлшнээс бусад импортын барааны үнэ 2.5 нэгж хувиар (31.6%), мах, хатуу түлшнээс бусад дотоодын барааны үнэ 4. 5 нэгж хувиар (55.4%) тус тус нөлөөлсөн гэжээ.
Зураг, улсын жилийн инфляцын бүтээгдэхүүн, нэгж хувиар, сараар
Ойрын саруудад хэрэглээний бараа үйлчилгээний үнэ буюу инфляц нэмэгдсээр байна. Тодруулбал энэ оны зургаадугаар сараас хойш тасралтгүй өсөж буйг дээрх зураг илэрхийлж байгаа юм.
Түүнчлэн 2024 оны арваннэгдүгээр сард хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ өмнөх оны мөн үеэс 8.1 хувиар өсөхөд
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!