Монголын Морин Спорт, Уяачдын Холбоо (ММСУХ)-ны наймдугаар их хурал “Уламжлалт-Шинэчлэл-Хариуцлага” уриатайгаар Төрийн ордонд өчигдөр зохион байгуулагдаж, ерөнхийлөгчөө сонгожээ.
Тус их хуралд оролцсон нийт 485 гишүүдээс 318 хүний санал буюу 65 хувиар тод манлай уяач Д.Дагвадорж ММСУХ-ны ерөнхийлөгчөөр сонгогдсон байна.
Дашзэгвэ овогтой Дагвадоржийн намтар:
- 1957 оны нэгдүгээр сарын 11-нд Завхан аймгийн Яруу суманд төрсөн.
- 1967-1977 онд Завхан аймгийн 1-р арван жилийн сургууль,
- 1977-1984 онд ОХУ-ын Эрхүү хотын Политехникийн Дээд Сургуулийг Барилгын Инженерийн мэргэжлээр төгссөн.
- 1999 онд Монгол Улсын Техникийн Их Сургуулийг Техникийн ухааны Магистраар төгссөн.
- 1984-1985 онуудад Сантехникийн үйлдвэрт цехийн дарга,
- 1985-1987 онуудад Төмөр хийцийн үйлдвэрт цехийн дарга,
- 1987-1992 онуудад "Дионес" ХХК -ийн орлогч дарга, дарга,
- 1992-1999 онуудад "Өгөөж" ХХК-ийн ерөнхий захирал,
- 1999-2004 онуудад 22-р автобаазын ТУЗ-ийн дарга,
- 2005-2020 онуудад "Таван Толгой Транс" ХХК-ийн ерөнхий захирал
- 2020 оноос одоог хүртэл "Тэргэннүүр" ХХК-ийн ТУЗ-ийн даргаар тус тус ажиллаж байна.
Гавьяа, шагнал:
- Монголын Залуучуудын Холбооны Тэргүүний Залуу Алтан медаль,
- Ардын Хувьсгалын 80, 90, 100 жилийн ойн медаль,
- Салбарын Тэргүүний Ажилтан,
- Уул уурхайн салбарын 100-н жилийн ойн медаль,
- Алтангадас одон,
- Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор тус тус шагнагдаж байсан.
Тэрбээр Завхан аймгийн Даян бөхийн дэвжээний тэргүүнээр 2013 оноос хойш одоог хүртэл ажиллаж байна. ММСУХ-г анх үүсэн байгуулагдсан 1995 оноос хойш өнөөг хүртэл Тэргүүлэгч, Тэргүүн дэд ерөнхийлөгчөөр ажиллажээ.
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!