Уншиж байна ...

Хосэ Лүиз Диаз Санчез: Орлогын ангилал нэгээр дээшиллээ гээд Дэлхийн Банкнаас авах зээлийн хүү өөрчлөгдөхгүй

П.Сайнжаргал, IKON.MN
2024 оны 11 сарын 29
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

“Монголын эдийн засгийн тойм” тайланг танилцуулах хэвлэлийн хурлыг Дэлхийн Банкнаас өнөөдөр зохион байгууллаа. 

Энэ үеэр сэтгүүлчдийн асуултад тус банкны ахлах эдийн засагч Хосэ Лүиз Диаз Санчезэдийн засагч Б.Ундрал нар дараах хариултыг өгөв. 



Сэтгүүлч: Монгол улс Дэлхийн Банкны дунджаас дээш орлоготой улсын ангилалд багтсан гэлээ. Энэ ангилалд багтсанаар манай улс олон улсын зах зээлээс татах санхүүжилт болон хөнгөлөлттэй зээл тусламжид ямар байдлаар нөлөөлөх вэ?

Хосэ Лүиз Диаз Санчез: Орлогын ангилал нэгээр дээшиллээ гээд Дэлхийн Банкнаас авах зээлийн хүү одоохондоо өөрчлөгдөхгүй. Ийм ямар нэгэн төлөвлөгөө байхгүй.

Сэтгүүлч: Хэдийгээр бизнесийн зээл өсөж байгаа боловч иргэдийн хэрэглээний зээлийн өсөлт тасралтгүй өсөж байгаа. Санхүүгийн салбарт ирэх онд учирч болох нэг эрсдэл нь давхар зээлийн эрсдэл гэдгийг Төв банкнаас анхааруулж байна. Банкны зээлтэй хүмүүс банк бус санхүүгийн байгууллагаас давхар зээл авах байдал нэмэгдэж буй учраас давхар зээлийн эрсдэлээс сэргийлэхийн тулд зохицуулагч байгууллагууд уялдаа холбоогоо яаж сайжруулах ёстой вэ?

Б.Ундрал: Хэрэглээний зээлийн хэт өсөлтийг хязгаарлах зорилгоор Төв банк макро зохистой бодлогыг хэрэгжүүлдэг. Зээл авахад хэрэглээний зээлийн хугацааг хязгаарладаг. Дээрээс нь авч болох зээлийн хэмжээг нь өр, орлогын харьцаагаар хязгаарлагдаж байдаг. 

Санхүүгийн зах зээлийн 95-аас дээш хувийг банкны салбар бүрдүүлдэг учраас тэр хэмжээг хамарч байгаа л гэсэн үг. Банк бус санхүүгийн зах зээлийн хувьд зохицуулагч байгууллага нь Санхүүгийн Зохицуулах Хороо.

Өр, үүнтэй төстэй арга хэмжээг авах эсэх нь тухайн байгууллагын шийдэх асуудал. Гэхдээ санхүүгийн системийн таван хувийг бүрдүүлж байгаа болохоор үүнд одоохондоо сүртэй эрсдэлгүй байх болов уу.