БНХАУ-ын "Энвижн Энержи" компани олон улсын нээлттэй тендерт шалгарч, 50 МВт-ын батарей хураагуурын станцыг нийслэлийн Багануур дүүргийн нутаг дэвсгэрт байгуулах ажлыг есдүгээр сард эхлүүлж байв.
Өнөөдрийн байдлаар уг станцын бүтээн байгуулалтын ажлын явц 75%-д хүрч, үргэлжилж байгааг албаны эх сурвалж мэдээллээ.
Арав хоногийн дараа буюу арваннэгдүгээр сарын 30-н гэхэд батарейн станцыг төвийн эрчим хүчний системд холбож, Улаанбаатар хотод хүлээлгэж өгөх гэрээтэй байна.
Нийслэлээс гаргасан бондын мөнгөөр батарей хураагуурын станцыг байгуулж байгаа бөгөөд улсын төсвөөс мөнгө гаргаагүйг хотын дарга хэлж байсан юм.
Харин БНХАУ-ын "Энвижн Энержи" ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Чэн "Багануурын батарейн станцыг байгуулах нь хугацааны хувьд шахуу байгаа ч Улаанбаатар хотоос тендерт тавьсан шаардлагын дагуу хугацаанд нь өндөр чанартай гүйцэтгэнэ.
Бусад сэргээгдэх эрчим хүчний технологитой харьцуулахад батарей хураагуурын станц нь богино хугацаанд суурилуулах боломжтой.
Засвар, үйлчилгээг тогтмол хугацаанд хийсэн тохиолдолд батарейн станц 20-оос дээш жил ажиллах бүрэн боломжтой" гэж танилцуулж байв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!