Хөгжлийн банкны зээлийн өр төлбөр барагдуулах ажиллагааны хүрээнд Өмнөговь аймагт байрлах 17 үл хөдлөх хөрөнгө, нэг газрыг албадан дуудлага худалдаагаар борлуулна.
Хоёр дахь удаагийн энэхүү албадан дуудлага худалдааг зах зээлийн үнээс 50% хямдруулсан үнийн дүнгээс эхлүүлэн үнэ хаялцуулж, нээлттэй хэлбэрээр явуулна.
Үүнд дараах үл хөдлөх хөрөнгүүд багтаж байгаа бөгөөд байрлал, хэмжээг дэлгэрүүлэн хүргэж байна.
Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 3 дугаар багт байрлах
Өмнөговь аймгийн Цогтцэций сум, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн засмал замын 2 км-т байрлах
Мөн Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, 40, 50 мянгат (15170) Баруун Сэлбийн гудамж, 26 дугаар байранд байрлах 258.7 м.кв талбай бүхий орон сууцыг худалдана.
Дуудлага худалдааны шинэчлэгдсэн тов хараахан гараагүй байгаа бөгөөд тов гармагц мэдээлэх болно. Дээрх хөрөнгийг сонирхсон иргэд, аж ахуй нэгж та бүхэн өргөнөөр оролцоно уу.
Хөрөнгийн дэлгэрэнгүй мэдээллийг хүснэгтээр
Эх сурвалж: Хөгжлийн Банк
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!