Уншиж байна ...

С.Шаарийбуу: Гадаадад болсон асуудалд Монголын хуулийн байгууллага эрхзүйн гэрээгүй учир "Боломжгүй" гэдэг хариуг л өгдөг

М.Батчимэг, ikon.mn
1 цаг 59 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

“Эрүүдэн шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий хандахаас ангид байх хүний эрхийн хэрэгжилт” хяналтын сонсгол өнөөдөр болж байна.  

Энэ үеэр одоогоос 19 жилийн өмнө Малайз улсад амиа алдсан Монгол Улсын иргэн Ш.Алтантуяагийн аав С.Шаарийбуу дараах байр сууриа илэрхийлэв. 

Тэрбээр "Өнөөдөр зөвхөн Монголд эрүүдэн шүүх үйл ажиллагаа түүнээс гарах арга замын талаар л ярилцаж байна. Үүнд гадаадад амьдарч байгаа хүмүүсийн асуудал ч яригдах ёстой. Гадаадад болсон асуудалд төр, хохирогч, нэхэмжлэгч байх ёстой. Үүний төлөө 19 жил явлаа. Хуулийн бүх байгууллагад хэдэнтээ өргөдөл өгсөн ч ганц л хариу ирдэг нь "Боломжгүй". Эрхзүйн гэрээгүй учир боломжгүй гэдэг. Эрхзүйн гэрээгээ байгуулаач дээ. 

Түүнчлэн үнэнийг хэлж байгаа хүний эрхийг хамгаалах хууль байхгүй учир айгаад байдаг. Иймд шүгэл үлээгчийн хуулиа хэлэлцээд өгөөч ээ. Өмнөх их хуралд хоёр удаа оруулах гээд чадаагүй.

Боломжгүй юм гэж байхгүй. Би Малайзын хуульд нөлөөлж, өөрчлүүлж чадсан. Болгоно гэвэл хил даваад хэдэн улсын цаанаас ч асуудлыг шийдэж болж байхад би эндээс дандаа "Болохгүй" гэдэг үг сонсоод сууж байгаа нь харамсалтай санагддаг" гэв. 

БИЧЛЭГ:
https://www.facebook.com/iKonNews/videos/1527038161322510