Уншиж байна ...

Нийтийн тээврийн үйлчилгээний үйл ажиллагаанд шалгалт хийж байна

Б.Манлай
1 цаг 50 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Нийслэлийн нутаг дэвсгэрт авто үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж буй иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудад хяналт шалгалтыг хийж эхэлжээ.

Тодруулбал Нийтийн Тээврийн Бодлогын Газрын Тээвэрлэлт үйлчилгээний хэлтэс, Захиргааны удирдлагын 21 алба хаагч “Зорчигч тээвэр тав” ОНӨААТҮГ-ын үйл ажиллагаанд шалгалт хийж байгаа аж.

Энэ сарын 25-ныг дуустал нийт 11 чиглэлийн 91 автобусны техникийн бэлэн байдал, тогтоосон цагт эх авалтыг гүйцэтгүүлэх, цэвэрлэгээ үйлчилгээ болон жолоочийн ажлын цаг ашиглалт, нийтийн тээврийн стандартын хэрэгжилт зэрэгт хяналт тавих юм байна.

Өнөөдрийн байдлаар зарим зөрчлийг газар дээр нь засуулах ажлыг зохион байгуулж байгааг мэдээллээ.