Цагдаагийн байгууллагад Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Улсын Бүртгэлийн Ерөнхий Газрын орчимд зодуулсан байдалтай хүн Гэмтэл, Согог, Судлалын Үндэсний Төвд энэ сарын 9-ний өдрийн 23:45 цагт хүргэгдэн ирсэн гэх дуудлага мэдээлэл бүртгэгджээ.
Тус дуудлага мэдээллийн шалгалтын явцад иргэн Т, Д нар нь архидан согтуурсан үедээ маргалдаж улмаар Д нь Т-н нүүрэн тус газар нь цохиж гэмтэл учруулсан байна.
Одоогоор хохирогчийн биеийн байдал хэвийн байгаа бөгөөд тус хэргийг үргэлжлүүлэн шалгаж буй талаар Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл, Мэдээллийн Төвөөс мэдээллээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!