"Цаг ашиглалтын судалгаа 2023"-ын үр дүнг танилцуулах семинарыг Туушин зочид буудалд өчигдөр зохион байгууллаа.
Энэ үеэр Жендэрийн үндэсний хорооны нарийн бичгийн дарга бөгөөд ажлын албаны дарга Т.Энхбаяр "Эмэгтэйчүүд эрчүүдээс илүү хөлсгүй хөдөлмөр эрхэлж байна.
Судалгаанаас харахад эрэгтэйчүүд өдөрт дунджаар долоон цаг 59 минутыг, эмэгтэйчүүд найман цаг 13 минутыг ажиллахад зарцуулдаг.
Цаг ашиглалтын судалгааг 2023 онд зохион явуулахдаа 23,394 өрхийг хамруулсан.
Энэхүү судалгаа нь Монгол Улсын 12 ба түүнээс дээш насны хүн амын өдөр тутмын үйл ажиллагааг хэмжиж, амьдралын хэв маягийг зурагладаг" гэлээ.
Цаг ашиглалтын судалгааны үр дүнг "Тунгаахуй” өгөгдлийн урлангийн үүсгэн байгуулагч Э.Тунгалаг дараах байдлаар танилцууллаа.
Тэрбээр "Цаг ашиглалтын судалгаа нь хүн амын амьдралын хэв маягийг хэмждэг маш том өгөгдлийн эх үүсвэр.
Монголчууд өдрийн хоолоо ихэвчлэн 12:00-14:00 цагийн хооронд иддэг бол оройн хоолоо 18:00-20:00 цагийн хооронд иддэг. Чөлөөт цагаараа олон нийтийн мэдээллийн хэрэгсэл ашиглахад 18:00-23:00 цагийг түлхүү зарцуулдаг, хандалт өндөртэй үе" хэмээн хэллээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!