Хүнс, ус ундааны салбарын үйлдвэрлэгчид, бизнес эрхлэгч нарыг байгальд ээлтэй үйлдвэрлэлийн сургалт, менторинг хөтөлбөр болон үйлдвэрийн аялал хосолсон туршлага судлах хөтөлбөрт урьж байна.
Энэхүү хөтөлбөрийн зорилго нь оролцогчдодоо тойрог эдийн засаг, ногоон бизнес загвар, байгаль орчны менежмент, болон тогтвортой санхүүжилт зэрэг сэдвүүдээр мэдлэг олгохын зэрэгцээ Улаанбаатар хотод байрших үндэсний үйлдвэрүүдээр зочилж үйл ажиллагаатай танилцах, мөн ХБНГУ руу зохион байгуулсан “Эко-тэмдэг, ногоон шилжилт” аяллын туршлагаас суралцах боломжийг олгох юм.
Тус аяллыг Европын Холбооны “СВИЧ-Эйшиа” хөтөлбөрийн хүрээнд хэрэгжиж буй “Эдийн Засгийн Ногоон Шилжилт” төслийн үндсэн үйл ажиллагааны хүрээнд 2024 оны 11 сарын 23-25-ны хооронд Улаанбаатар хотод зохион байгуулах гэж байна.
Төслийн зорилго нь хүнс, ус ундааны салбарын үйлдвэрлэгчид, жижиглэн худалдаа эрхлэгчдийг салбартаа тогтсон хэв загвараа илүү ногоон, байгальд ээлтэй болгон өөрчлөхөд нь шаардлагатай техникийн туслалцаа үзүүлэх, эко тэмдэгжүүлэлт, баталгаажуулалтыг зах зээлд нэвтрүүлснээр ногоон санхүүжилтэд хүрэх, тойрог эдийн засагm шилжихэд нь дэмжлэг үзүүлэх явдал юм.
Энэ удаагийн туршлага судлах аяллаар оролцогчид хурдасгуур болон менторинг хөтөлбөрт хамрагдахаас гадна АПУ ХК, МCS Coca-Сola ХХК болон ЕДЕН ХХК үйлдвэрүүдээр аялж, тэдний үйлдвэрлэлийн шат дамжлага, үйл ажиллагаандаа байгальд ээлтэй шийдлүүдийг хэрхэн нэвтрүүлж, хэрэгжүүлж буй туршлагыг судална.
Хүсэлт ирүүлсэн нийт оролцогчдоос сонгон шалгаруулалт хийж аяллын оролцогчдыг сонгоно.
Бүртгэл авах сүүлийн хугацаа: 2024 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 23:00 цаг.
Холбоо барих: 70135899, 94998693
ЭДИЙН ЗАСГИЙН НОГООН ШИЛЖИЛТ ТӨСӨЛ
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!