Японы Элчин сайдын яамны соёл, мэдээллийн үйл ажиллагаанд нэг жилийн турш хамтран ажиллаж, Япон орны сэтгэл татам байдлыг нийтэд түгээн дамжуулах “Япон орныг сурталчлан таниулагч”-ийн сонгон шалгаруулалт эхэлсэн байна.
Сонгон шалгаруулалтад тэнцсэн хүмүүс Монголд зохион байгуулагдах Японтой холбоотой арга хэмжээнд оролцохын зэрэгцээ 2025 оны хоёрдугаар сард Японы Гадаад Харилцааны Яам(ГХЯ)-наас тус улсын талаарх ойлголтыг нэмэгдүүлэх зорилгоор хэрэгжүүлдэг хүүхэд, залуучуудын солилцооны “JENESYS” хөтөлбөрт хамрагдах юм.
Сонгон шалгаруулалт 2024 оны арваннэгдүгээр сарын 5-30-нд зохион байгуулагдана.
Мөн зарим нэг нөхцөл байдлаас хамааран дээрх хөтөлбөрт өөрчлөлт орж болзошгүйг Японы Элчин сайдын яамнаас мэдээллээ.
Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж авна уу.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
5 СЭТГЭГДЭЛТЭЙ
|