ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/12/06-НД НИЙТЛЭГДСЭН

"JENESYS 2022" хөтөлбөрт оролцогч хүүхэд, залуус Япон улсыг зорилоо

Д.Янжиндулам, ikon.mn
2022 оны 12 сарын 6
iKon.MN
Зураг зураг

Япон орны талаарх ойлголтыг нэмэгдүүлэх солилцооны хөтөлбөр "JENESYS 2022"-ийн оролцогчдыг үдэх арга хэмжээ өчигдөр Монгол-Японы Хүний Нөөцийн Хөгжлийн төвд боллоо.

Тус улсын Гадаад харилцааны яамнаас жил бүр зохион байгуулдаг тус хөтөлбөр нь Япон, Монгол хоёр орны харилцааны ирээдүйг залгамжлан, мэдээллийг идэвхтэй түгээх чадвартай залуучуудыг Японд урин ойлголтыг нь нэмэгдүүлэх зорилготой юм.

Энэ удаагийн хөтөлбөрт Монголын 40 хүүхэд, залуус оролцож байгаа бөгөөд тэд арванхоёрдугаар сарын 6-13-нд Японд зочилж, шинжлэх ухаан, технологи, тус улсын уламжлалт соёлоос суралцахаас гадна айлд зочилно.

зураг
 

Японы Элчин сайдын яамны Дэд тэргүүн Ш.Кикүма залуусыг үдэж өгөхдөө “Шинэ төрлийн коронавирусийн халдварын улмаас өнгөрсөн жил хүртэл цахимаар зохион байгуулагдаж байсан хэдий ч Япон Улс, Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой, "Япон, Монголын хүүхэд залуучуудын найрамдал, солилцооны жил" хэмээх тэмдэглэлт ойн энэ жил Монголын 40 хүүхэд, залуус Япон руу явах гэж байгаад баяртай байна.

Японд их зүйлийг сурч, үзэж харснаа гэр бүл, найз нөхөдтэйгөө хуваалцаарай” хэмээн захилаа.

зураг
 

Хөтөлбөрт оролцогч залуусын төлөөлөл, МУИС-ийн оюутан М.Халиун "Өнгөрсөн жил би Япон хэлний илтгэлийн тэмцээнд оролцож, түрүүлсэн тул JENESYS хөтөлбөрт оролцох эрхээр шагнуулан ийнхүү Япон улс руу явахаар болоод байна. Миний хувьд, дунд сургуульд байхаасаа эхлэн Япон соёлыг сонирхож, япон хэл сурч эхэлсэн бөгөөд тус улсад очиж үзэхийг маш их хүсдэг байсан.

Тиймээс надад JENESYS хөтөлбөрөөр дамжуулан японы соёлыг өөрийн биеэр очиж, үзэх боломж олдсонд баяртай байна. Японд өнгөрүүлэх цаг хугацаа гайхалтай байна гэдэгт итгэлтэй байна" хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа.

Ташрамд дурдахад, Япон улсын "Найрамдалт харилцааны хөтөлбөр"-ийг тус улсын Гадаад харилцааны яамнаас Ази-Номхон далайн орнууд, Хойд Америк, Европ, Латин Америк, Карибын тэнгисийн орнууд хоорондын ард иргэдийн найрамдалт харилцааг өргөжүүлэн дэмжих зорилгоор анх эхлүүлж байжээ.

Харин одоогоор тус хөтөлбөрийн хүрээнд Ази-Номхон далайн орнууд, Хойд Америк, Европ, Латин Америк, Карибын тэнгисийн орнуудаас жилд дунджаар 2,700 хүнийг Япон улс хүлээн авч байгаа аж.

Тус хөтөлбөрт Монголоос жил бүр 80-120 хүүхэд, залуус хамрагддаг ч сүүлийн хоёр жил цар тахлын улмаас түр хойшлоод байсан юм.

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
4
Зураг
ЗӨВ, ГОЁ
1
Зураг
ХАХА
1
Зураг
БУРУУ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
4 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Хүндэт зочин [202.21.108.22] 2023/12/3
Атаархаж байна. Би яагаад ийм арчаагүй юм бэ. Үеийн хүүхдүүд энд тэнд л яваад байдаг. Харин би урдахаа хийхээс өөр ид шидгүй, бас ядуу. Хөгжим сонсоод л нулимсаа асгаруулахаас өөр юу ч хийж чадахгүй нь. Маш их атаархаж байна. 😭😭😢 Бурхан минь ирээдүй минь гэрэлтэй байгаасай, хүсэж тэмүүлээсэй, өөрчлөгдөөсэй, эрч хүчээр дүүрэн байгаасай. Үгүй бол сүнсний сэрэлтийн гүн шатанд аваачиж надад энергийн цэвэрлэгээг хийж өгнө үү. Гуйя. Хүсэж мөрөөдөх, хөгжил дэвшилд минь саад бүү байгаасай. 🎄🎄💗🎄🎄
2 | 0 Хариулах
Зочин [202.21.107.94] 2022/12/6
Есөн шидийн хурал зөвлөгөөн, уулзалт гэж худлаа хуцаад байхаар үйлдвэр барьж иргэдээ ажил, орлоготой болгоход яадаг байна аа.
0 | 0 Хариулах
zochin [77.205.41.131] 2022/12/6
Mongol ulsiin ireedui bolson zaluusdaa bayar xurgei Arliin Japan ornoos ix zuiliig suraad ex orondoo erch xuch erdem medlegeer arvin ergeed ireerei Ta nartaa amjilt xusie
0 | 0 Хариулах
naad 3 ondorlogoo duudaach [202.55.188.98] 2022/12/6
hulgaich nartaigaa hariutslaga tootsohgui bol.irged ahiad l jagsanashuu
2 | 0 Хариулах