Уншиж байна ...
Зураг
Зураг

Сингапур улсаас хот төлөвлөлт, байгуулалтын чиглэлээр туршлага судлахаар болжээ

Б.Манлай
2024 оны 11 сарын 7
iKon.MN
Зураг зураг

НЗДТГ-аас Улаанбаатар хотод шинэ хурдны тойрог зам, тулгуурт гүүрэн байгууламж бүхий багтаамж ихтэй нийтийн тээврийн хэрэгслийг нэвтрүүлэх LRT төсөл болон бусад цахим шийдлүүдийг хэрэгжүүлэхээр ажиллаж буй.

Энэ хүрээнд дэлхийн ухаалаг хотуудын нэгдүгээрт жагсдаг Сингапур улсаас хот төлөвлөлт, хот байгуулалтын чиглэлээр туршлага судлахаар болжээ.

Тус улсаас Монгол Улсад хавсран суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Эрик Тео Бүүн Хий хоёр талын хамтын ажиллагааг бэхжүүлэх чиглэлд бүхий л талаар дэмжлэг үзүүлэн, хамтран ажиллана гэдгээ илэрхийлсэн байна.

Ирэх он Улаанбаатар хот дундуур, Туул голын хойд эрэг дагуу зургаан эгнээ, 33 километр хурдны замыг барихаар төлөвлөснөө нийслэлээс мэдэгдсэн юм.

Хотын хамгийн анхны хурдны зам нь Налайхын замын төгсгөлөөс Туул голын хойд эрэг дагуу үргэлжилж Дарханы замтай нийлэх бөгөөд 2025 онд ашиглалтад оруулснаар төлбөртэй замын зарчимд шилжих аж.