ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/11/04-НД НИЙТЛЭГДСЭН

The MongolZ баг "Thunderpick World Championship" тэмцээнд түрүүлснээр $500,000 шагнал хүртлээ

Н.Эрхбаяр, iKon.mn
2024 оны 11 сарын 4
iKon.MN
Зураг зураг
Эх сурвалж: Thunderpick World Championship

Counter Strike-2 (CS2) тоглоомын "Thunderpick World Championship 2024" тэмцээний аваргыг тодруулах тоглолт өнгөрсөн шөнө Германы Берлин хотын "LVL Dome Arena"-д боллоо. 

Тус тоглолтод манай улсын "The MongolZ" Норвеги улсын "HEROIC" багийн эсрэг ВО5 журмаар тоглож, 3:1 онооны харьцаатай хожлоо. Тэд Бямба гарагийн шөнө Францын "3DMAX" багийг 2:0-оор хожсоноор тус тэмцээний аваргын төлөө тоглох эрхтэй болсон юм.

"The MongolZ" багийн хувьд аваргын төлөөх тоглолтод Dust2 (13:8), Anubis (13:11), Mirage (13:2) гэсэн оноогоор ялалт байгуулсан бол өөрсдийн сонгосон Ancient (13:6) онооны харьцаатай ялагдсан.

Ийнхүү манай улсын баг А зэрэглэлийн "Thunderpick World Championship 2024" тэмцээнд түрүүлснээр 500,000 ам.долларын шагналыг санг хүртэж байна. 

Түүнчлэн тэд арваннэгдүгээр сарын 11-13-нд энэ оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатанд тоглохоор Хятадын Шанхай хотыг зорих юм.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
116
Зураг
ЗӨВ, ГОЁ
5
Зураг
БАХАРХМААР
1
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ХАХА
Зураг
ГАЙХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
24 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [103.57.95.134] 2024/11/4
Монгол улс ядаж явах зардал ч өгөөгүй байж. Шагналаас нь татвар авна гээд хүлээж байгаа.
2 | 0 Хариулах
zochin [43.242.242.65] 2024/11/4
Bi odoo 33-tai. Oird saihan pc-dej CSGO ih togloj bga. Bi odoo amjilt gargana gej baihu? Competitive match deer bol alaad l bga bi ug n hahahaha
1 | 0 Хариулах
Зочин [103.57.95.134] 2024/11/4
Нас ахихын хирээр рефлекс муудна, хурд удаашрана. Тэрний оронд хөгжөөн дэмжигч хийвэл илүү дээр байхдаа.
6 | 0 Хариулах
Зочин [106.146.76.68] 2024/11/5
yugaa hutsad bgan jijuur chin ogloo сөх iin munguu tul gd haalgiin chin togshood bsn shu
1 | 0 Хариулах
zochin [43.242.242.65] 2024/11/4
Gaihaltai. Shuud damjuulalt uzsen. Mundag baina lee shu.
1 | 0 Хариулах
Зочин [172.225.79.192] 2024/11/4
Дарга нар , төрийнхөн энэ хүүхдүүдээс холхон байгаарай. Тэд өөрсдийн авьяасаараа амьдралаа өлхөн аваад явчихна. Заваан дарга нар медалуудаа холхон байлгамаар байна.
4 | 0 Хариулах
Зочин [103.57.95.134] 2024/11/4
Нямбаатар аль хэдийн наалдаад налаад эхэлсэн. Татвар авна гээд.
2 | 0 Хариулах
Зочин [66.181.180.207] 2024/11/4
Oyukaa, Amarbayasgalan, Javhlan, Nymbaatar, MAH-nhaan Esport-n Tatvariin shine juram ntr gej bitii l tenegtej hogjij yvaa salbaraar oroldooroi guiya. Manai zaluu uye Esport-r mash amjilttai sain yvaa shuu. 5 magadgui 10 jiliin daraa gehed nileed olon $-n millionaruud garch irne shuu ene salbaraas
3 | 0 Хариулах
Зочин [103.57.95.134] 2024/11/4
Татвар авахаараа л авна. Гэнэтийн ашгийн татвар гэж шагналаас нь 10% авна. Сугалаанд хожсон ч 10% тэмцээнд түрүүлсэн ч 10% авдаг хуультай эргүү улс шүү дээ.
1 | 0 Хариулах
Зочин [202.9.40.210] 2024/11/4
1.Нийт орлого 500,000$ X 3400₮=1,700,000,000₮ 2.ХАОАТ=170,000,000₮ 3.НДШ=1,365,000₮ Гар дээр 1,575,000,000₮
0 | 1 Хариулах
Аээ [192.82.65.8] 2024/11/4
Бизнэсийн орлогыг ингэж боддогүй юмаа.
1 | 0 Хариулах
Зочин [202.9.40.210] 2024/11/4
яаж боддог вэ та нэг тайлбарлаад өгөөч PSL
0 | 0 Хариулах
Зочин [135.12.151.100] 2024/11/4
ehleed uil ajillagaa zardlaa hasna
2 | 0
Зочин [103.57.95.134] 2024/11/4
Гэнэтийн ашгийн 10% нэмж бодоогүй байна.
0 | 1 Хариулах
sss [49.163.179.180] 2024/11/4
odoogin baidlaar neg ch muulaaggui comment harlaa, jargaltai baina
3 | 0 Хариулах
Baldan [107.15.215.163] 2024/11/4
neg yum Uchral izakgaas guya, bitgii turiin shagnal uramshuulal entr uguurei, bitgii ene heden huuhduudeer oroldooroi
16 | 0 Хариулах
Зочин [51.159.251.216] 2024/11/4
Учрал хиймэл дагуул, их наяд төгрөгийн төсөл ярьчихсан явж байгаа хүн. Гэтэл бодит байдал дээр Монгол улсын хаягжилт дээр зип код ч ороогүй байдаг.
6 | 0 Хариулах
Зочин [202.9.40.168] 2024/11/4
Монголчууд цахим тоглоомын ертөнцөд маш амжилттай яваа улс билээ. Одоо бас PUBG Mobile дэлхийн аваргад Монгол улсаас 4 баг оролцож байгаа бөгөөд шагналын сан 3,000,000 ам.доллар буюу 10 тэрбум төгрөг. 12-р сарын 3-нд Английн Лондон хотод дэлхийн аварга тодорно. 2023 оны дэлхийн аваргаар Монгол улсын IHC Esports баг тодорсон, дэд аваргаар Монгол улсын Stalwart Esports, 3-р байрт Бразил улсын Alpha7 Esports, 4-р байрт дахиад Монгол улсын 4Merical Vibes баг орсон юм... Монголчууд 3 сая хүнтэй байж, Солонгос, Япон, Хятад, Энэтхэгчүүд олон жил оролдоод, хичээгээд чадахгүй байгаа Counter Strike, PUBG төрлийн цахим тоглоомын ертөнцөд үнэхээр эзэгнэж байна. Тоглогчид нар нь ч маш өндөр цалин, хангамжтай болсон.
13 | 0 Хариулах
Зочин [202.9.40.168] 2024/11/4
Монгол төдийгүй Ази тивийн нэр хүндийг дэлхийн тавцанд авч яваа баг юм. Европчууд ноёрхдог Counter Strike 2 цахим тоглоомын ертөнцөд Монгол гэдэг жижигхэн улсаас Ази тивийг төлөөлөх ийм залуухан баг байдаг юм шүү гэж харуулаад 5 жил боллоо (анх 2013 онд байгуулагдсан, 11 жил болж буй), маш залуухан баг ш дээ. Багийн залуу нь Mzinho, 17 настай. Багийн нийт гишүүдийн дундаж нас 20.
17 | 0 Хариулах
Commie [202.9.47.16] 2024/11/4
Хө-өө-өө-өх, үнэхээр сайхан амжилт гаргажээ. Манай цахим тоглоомчдын яруу алдар бадартугай!
6 | 0 Хариулах
Зочин [202.131.246.10] 2024/11/4
Ёстой мундаг хүүхдүүд юмаа. Халуун баяр хүргэеэ
6 | 0 Хариулах
Зочин [202.131.225.53] 2024/11/4
Гайхалтай илүү их амжилт хүсье.
5 | 0 Хариулах
Зочин [51.159.251.216] 2024/11/4
Үнэхээр мундаг. Монголд дундаж давхаргын хүмүүс байтугай эрдэмтэн, профессор, академич нар тэтгэвэрт гарах хүртлээ ажиллаад ч ийм хэмжээний цалин орлого олж чаддаггүй.
14 | 0 Хариулах
Enn [103.168.34.26] 2024/11/4
Технологийн салбарт оюунаа сорьж буй Монгол залуус эзэмшсэн мэргэжил, эрхлэж буй ажлаараа дэлхийн түвшинд үнэлэгдэх мэргэжилтэн болохын төлөө шаргуу хөдөлмөрлөдөг! Цалин нь чанартай гүйцэтгэж буй ажлыг дагалдах тааламжтай бонус! Мөнгө-ийг урдаль болговол амжилт унана, хөгжил зогсоно!
3 | 0 Хариулах