Уншиж байна ...

Д.Ганбат: Манай улс сансрын гүрэн болчих гээд гэтэл зургаан настнуудын модон жорлонгоо шийдэж чадаагүй байдаг

А.Төгөлдөр, iKon.mn
35 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдаанаар Төрөөс мөнгөний бодлогын талаар 2025 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэв. Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Ганбат  цаг үеийн асуудлаар байр сууриа илэрхийлжээ.

Тэрбээр “Манай улс нэг бол сансрын гүрэн болчих гээд хиймэл дагуул хөөргөнө гэх юм. Нөгөө талдаа зургаан настай хүүхдүүдийнхээ модон жорлонгийн асуудлыг шийдэж чадахгүй нөхцөл байдалтай байна. Бид Зүүн Хойд Азидаа хамгийн ядуу нь.

14 мега төсөл гэж социализм шиг юм яриад байгаа. Энэ төслүүдийг хэрэгжүүлээд дундаа орох үед улс орны эдийн засаг хүндэрнэ. 2025, 2026 онд бид маш хэцүү байдалд орно. Үүнээс сэргийлэхийн тулд Монголбанк хэн нэг даргаас хамаарахгүй ажиллах хэрэгтэй" гэсэн байна.