Уншиж байна ...

Орон сууцны тагтан дээр гарсан гал дээд давхрын айлуудын тагтыг шатаажээ

А.Төгөлдөр, iKon.mn
5 минутын өмнө
IKON.MN
зураг
 

Баянгол дүүргийн 26 дугаар хороонд байрлах "Нарны хороолол"-ын орон сууцанд гарсан галын улмаас дээд давхрын айлууд нь галд өртсөн байна. 

зураг
 

Тус хотхоны нэгэн байрны долдугаар давхрын айлын тагтан дээр гал гарч байна гэсэн дуудлага аравдугаар сарын 17-ны 22:22 цагт онцгой байдлын албанд ирсэн байна. Дуудлагын дагуу Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр анги, Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход тус байрны долоо, наймдугаар давхарт айлын тагт хэсэг, есдүгээр давхрын эзэнгүй айлын тагт хэсэг шатаж байсныг 1 цаг 10 минут ажиллаж унтраажээ.

Есдүгээр давхрын эзэнгүй айлыг Баянгол дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст хүлээлгэн өгсөн байна.