Уншиж байна ...

Монгол Улсын 2025 оны хөгжлийн төлөвлөгөөг гурав дахь хэлэлцүүлэгт шилжүүллээ

Н.Эрхбаяр, iKon.mn
2024 оны 10 сарын 18
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

10:34 2024/10/18

Өнөөдрийн үдээс өмнөх хуралдаанаар “Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулж, зарчмын зөрүүтэй асуудлаар санал хураалт явуулж дууслаа. 

Ийнхүү тус тогтоолын төслийг гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлэв. Чуулганы нэгдсэн хуралдаан байнгын хорооны хуралдааны дараа буюу 12:00 цагт Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөөний гурав дахь хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн явуулна.

10:09 2024/10/18

УИХ-ын намрын ээлжит чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. 

Өнөөдрийн хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэнэ. Үүнд: 

  • “Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2024.09.27-ны өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг/
  • Монгол Улсын 2025 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2025 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2024.08.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, нэг дэх хэлэлцүүлэг, үргэлжилнэ/
  • Цагдаагийн албаны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Үндсэн хуулийн цэцийн 2024 оны 03 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан боловсруулсан, анхны хэлэлцүүлэг/

Шууд үзэх:

https://www.facebook.com/ParliamentofMongolia/videos/1655640734983209