Уншиж байна ...

Дэлхийн тансаг зэрэглэлийн нүдний шилний брэндүүд Монголд

СУРТАЛЧИЛГАА
3 минутын өмнө
Сурталчилгаа

Сити Оптик ХХК нь 2008 оноос 9 салбараараа мэргэжлийн орчинд хараа зүйн цогц үйлчилгээг үзүүлэхийн сацуу дэлхийд тэргүүлэгч компани болох Kering, Marcolin, Marchon, EyeStyle, DeRigo зэрэг компаниудаас Lindberg, Gucci, Tom Ford, Salvador Ferragamo гэх мэт 50 гаруй брэндийн нарны шил, харааны шилний хүрээг албан ёсны эрхтэйгээр импортолж, хэрэглэгчдийн гарт хүргэсээр байна.

Тус компани нь тансаг зэрэглэлийн бүтээгдэхүүнээрээ дэлхий нийтийг шуугиулж буй LVMH группийн Thelios компанийн FENDY, GIVENCHY, KENZO брэндүүдийг 2024 онд Монголдоо албан ёсны эрхтэйгээр оруулж, 2024 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Шангри-Ла салбартаа нээлтийн үйл ажиллагааг зохион байгууллаа.

Нээлтийн үйл ажиллагаанд зориулж хэрэглэгчдийнхээ дунд 2024 оны 9 дүгээр сарын 22-ноос урамшууллын сугалаат аяныг зарлаж, нээлтийн үеэр азтай хэрэглэгчийг шалгаруулан, компанийнхаа албан ёсны фейсбүүк хуудсаар шууд дамжуулан хүргэжээ.

зураг
 

Тус арга хэмжээнд Камертон хамтлагийн дуучин Л.Ган-Эрдэнэ оролцож, брэндийн Азтануудыг тодруулсан байна.

Аяны хугацаанд нийт салбаруудаар үйлчлүүлсэн үйлчлүүлэгчдийн дундаас 3 азтан FENDY, GIVENCHY, KENZO брэндийн нүдний шилтэй боллоо.

зураг
 

Сити Оптик нь хэрэглэгчдэд олон төрлийн брэндийн нарны шил, харааны шилний хүрээ, харааны болон гоёлын линзийг эх орноосоо худалдан авах боломжоор хангахын зэрэгцээ баталгаат, мэргэжлийн хараа зүйн цогц үйлчилгээг цаг тухайд нь үзүүлж байна.

Шинэ брэндүүд Сити Оптикийн Шангри-Ла болон УИД дэх салбаруудаар худалдаалагдаж байгаа бөгөөд Шангри-Ла салбарт 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хүртэл 10%-ийн хямдралыг зарласан байгааг дуулгая.

Та бүхэн сонирхсон нарны шил, харааны шилний хүрээг хямдралтай сонгох боломжийг бүү алдаарай.

Facebook: City Optic 

СИТИ ОПТИК ХХК
ХАРАА ХУРЦ СЭТГЭЛ ТЭНҮҮН

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.