Уншиж байна ...

Ц.Төрхүү: Иргэн, ААН, байгууллага ойр орчмынхоо 50 метр газрыг цэвэрлэх үүрэгтэй

Д.Янжиндулам, ikon.mn
3 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Цэвэрлэгээг хэвшил болгоё” уриатай бүх нийтийн цэвэрлэгээг аравдугаар сарын 15-ны өдрөөс 11 дүгээр сарын 1-ний өдрийг дуустал нийслэлийн есөн дүүргийн хэмжээнд зохион байгуулж байна.

Энэ талаар УБЗАА-ны дарга Ц.Төрхүү "Энэ сарын 15-наас 11 дүгээр сарын 1-нийг дуустал хавар, намрын цэвэрлэгээг нийслэлд зохион байгуулж байна.

Цас орохоос өмнө иргэд, ААН, байгууллагууд ойр орчмын 50 метр газрыг цэвэрлэж, өнтэй сайхан өвөлжихийн төлөө ажиллацгаая.

Иргэн, ААН, байгууллага ойр орчмынхоо 50 метр газрыг цэвэрлэх үүрэгтэй. Гэхдээ цэвэрлэгээнд идэвх муутай оролцдог ч жилд 5-6 удаа бүх нийтийн цэвэрлэгээг зохион байгуулснаар дадалтай болж байна. Энэ жилийн бүх нийтийн цэвэрлэгээнд оюутан, сурагчдыг олноор оролцуулна.

Улаанбаатар хотод амьдарч байгаа иргэд хэн нэгнээс шалтгаалахгүйгээр цэвэрлэгээнд оролцох үүрэгтэй" гэж мэдээллээ.

Энэ удаагийн их цэвэрлэгээгээр дүүрэг, хороо бүр гудамж, зам талбайн хог хаягдал, хатсан шарилж ургамлыг цэвэрлэх, хотхон бүрийн хог ачилтыг эрчимжүүлэх, үүсмэл хогийн цэгүүдийг ачиж цэвэрлэх, нийтийн эзэмшлийн гудамж зам талбайд байршуулсан өнгө үзэмжгүй хаяг самбарын өнгө үзэмжийг сайжруулах ажлыг зохион байгуулах аж.