Засгийн газрын гишүүн, Хяналт үнэлгээний үндэсний хорооны дарга Э.Одбаярыг туршлага судлах нэрээр олон хүн дагуулан төсвийн зардлаар гадагшаа явсан гэдэг мэдээлэл цацагдаад буй. Мөн эмэгтэй хүнтэй байгаа зургийг нь гадаадад аялж байхдаа авхуулсан зураг гэх мэдээлэл ч сошиалд тавигдсан.
Сэтгүүлчид Э.Одбаяраас дээрх мэдээллийн талаар тодруулсан байна.
Тэрбээр “Нэгдүгээрт, би Вьетнам улсын Фукуок гэдэг газар руу яваагүй. Миний эрхлэх газрын хүрээнд үйл ажиллагаа явуулдаг Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газрын нэр бүхий 15 албан хаагч Вьетнамын төрийн байгууллагуудтай төрийн бүтээмжийг сайжруулах чиглэлээр харилцан туршлага солилцох гурван өдрийн арга хэмжээнд яваад ирсэн.
Би өнгөрсөн есдүгээр сарын 6-наас ээлжит чуулган эхлэхээс өмнө нэг сар орчим эмнэлгийн чөлөөтэй байсан.
Тэр зургийн тухайд 2017-2018 оны үед эхнэртэйгээ авхуулж байсан” гэдэг тайлбар хэлжээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!