Уншиж байна ...

Х.Нямбаатар: Хувиараа такси үйлчилгээ эрхэлж байгаа хүмүүсийг журмаар зохицуулахгүй

М.Батчимэг, ikon.mn
23 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

2023 оны арванхоёрдугаар сарын 7-ны өдрийн Зөрчлийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөөр зөвшөөрөлгүй нийтийн тээвэр, таксины үйлчилгээ эрхэлсэн бол хүнийг 5 сая, хуулийн этгээдийг 50 сая төгрөгөөр торгохоор хуульчилсан.

Энэ хуулийн нэмэлт өөрчлөлттэй холбогдуулан УИХ-аас 107 дугаар тогтоолыг гаргаж, Зөрчлийн тухай хуулийн 6.30 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан торгох шийтгэл цахим платформд бүртгэлтэй зорчигч тээвэрлэдэг иргэнд хамаарахгүй байхаар зохицуулах чиглэлийг Засгийн газарт хүргүүлсэн байна. 

Уг асуудлыг Хотын дарга Х.Нямбаатараас Gerel News Agency тодруулжээ. Тэрбээр "Хувийн машинтай хүмүүст энэ журам огт хамаарахгүй. Хувиараа такси үйлчилгээ эрхэлж байгаа хүмүүсийг энэ журмаар зохицуулахгүй. Тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж нь такси үйлчилгээ эрхлэхдээ таксины тусгай зөвшөөрөл авалгүйгээр эсвэл хугацаагаа сунгуулаагүй явсан тохиолдолд арга хэмжээ авна гэсэн болохоос биш хувийнхаа машинаар хүн тээвэрлээд мөнгө авч байгаа дээр энэ журам, зохицуулалт хамаарахгүй. UBcab, хувийн машинтай хүмүүст энэ журам хамаарахгүй. 

Улаанбаатар хотод таксины тусгай зөвшөөрөлтэй 3, 4 аж ахуйн нэгж байгаа. Зөвхөн тэр аж ахуйн нэгжүүд стандартаа хангаад зөвшөөрлөө сунгуулж явахад л энэ харилцаа хамаарна" гэв.