Уншиж байна ...

Улаанбаатарын гурван байршилд зам засварын ажил үргэлжилж, өнөөдөр орой дахин хоёр замын хөдөлгөөн хаагдана

Д.Янжиндулам, ikon.mn
5 цаг 22 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Улаанбаатар хотод энэ долоо хоногт засвар хийгдэх авто замуудын мэдээллийг хүргэж байна.

Өнөөдөр буюу аравдугаар сарын 16-нд:

  1. Кино үйлдвэрийн баруун талаас Доржийн гудамж хүртэл авто замыг өнөөдөр 22:00 цагаас аравдугаар сарын 19-ний өдрийн 06:00 цагийн хооронд хааж, шинэчилнэ.
  2. Баянгол дүүрэг, Дилав хутагт Жамсранжавын гудамжны уулзвараас 25 дугаар эмийн сангийн уулзвар хүртэл авто замыг өнөөдөр 23:00 цагаас аравдугаар сарын 18-ны өдрийн 06:00 цагийн хооронд хааж, шинэчилнэ.

Аравдугаар сарын 18-ны Баасан гарагт хаагдах замууд:

  1. Яармагийн “Номин моторс” төвөөс “Титан центр” хүртэлх авто замыг аравдугаар сарын 18-ны 23:00 цагаас аравдугаар сарын 21-ний 06:00 цагийн хооронд баруунаас зүүн чиглэлд, замын урд хэсгийн эгнээг хааж, шинэчилнэ.
  2. Энхтайвны гүүрнээс Тэмээтэй хөшөө хүртэлх авто замыг аравдугаар сарын 18-ны 23:00 цагаас аравдугаар сарын 21-ний өдрийн 06:00 цагийн хооронд хааж, шинэчилнэ.
  3. “Петролиум” ШТС-ын уулзвараас 10 дугаар хорооллын уулзвар хүртэлх авто замыг аравдугаар сарын 18-ны өдрийн 06:00 цагаас аравдугаар сарын 19-ний өдрийн 06:00 цагийн хооронд хааж, шинэчилнэ. Иймд бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцохыг Нийслэлийн Замын Хөгжлийн Газраас/НЗХГ/ сануулав.

Өнөөдрийн/2024.10.16/ байдлаар засвар хийгдэж, хөдөлгөөнийг хаасан замууд:

  1. Нарны зам буюу УБТЗ-ын өртөөнөөс "Петролиум" ШТС хүртэлх авто замын урд эгнээг аравдугаар сарын 17-ны 06:00 цагт нээнэ. Харин хойд эгнээг аравдугаар сарын 17-ны 06:00 цагаас 18-ны 06:00 цагийн хооронд хэсэгчлэн хааж, засварлана.
  2. Баруун 4 замын уулзвараас буюу Нарны гүүрнээс  Нарны зам хүртэлх авто замын засварын ажил аравдугаар сарын 18-ны 06:00 цагт дуусна.
  3. “Хоум плаза"-гийн уулзвараас "И-Март" дэлгүүрийн уулзвар хүртэлх авто замын хөдөлгөөнийг аравдугаар сарын 18-ны өдрийн 06:00 цагт нээхээр төлөвлөжээ.
  4. Богд уулын арын авто зам буюу Скай ресортоос Их тэнгэр хүртэлх авто замыг аравдугаар сарын 21-ний 06:00 цагт нээнэ.

Өнөөдрийн байдлаар нийслэлийн 53 байршилд 78.31 км авто замыг шинэчилсэн бөгөөд Хөшигийн хөндийн хурдны замаас Архивын ерөнхий газар хүртэлх, Өгөөмөр захаас Чулуун овооны тойрог хүртэлх болон Яармагийн “Фүүд сити” төвөөс “Номин моторс” хүртэлх, “АПУ ХК”-ийн уулзвараас 19-ийн үйлчилгээний төвийн баруун хойд уулзвар хүртэлх замын хөдөлгөөнийг нээсэн байна.

Замын хөдөлгөөнд оролцож буй жолооч нар замын хөдөлгөөний дүрэм зөрчиж, эгнээ байр буруу эзлэн бусад тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад учруулж зогсдог. Энэ нь тухайн чиглэлд явж байгаа тээврийн хэрэгслийн хурдад нөлөөлж, уулзварын нэвтрүүлэх чадвар багасаж бусад уулзвар гудамж замууд ачаалал авч зохиомол түгжрэл үүсэх нөхцөл бүрддэг. Иймд жолооч нар замын хөдөлгөөний дүрмээ баримтлан зөв, соёлтой оролцохыг Замын Хөдөлгөөний Удирдлагын Төвөөс/ЗХУТ/ зөвлөлөө.